Чиний хэзээ ч зочилж байгаагүй ЗУГААТАЙ САЙТУУД!


Данна | YOLO.MN
2017-05-11

Заримдаа бидэнд интернет болон компьютер байв ч юу хийхээ мэдэхгүй дэмий л нүүр номоо дахин дахин шалгах үе байдаг. Магадгүй бүх найз чинь завгүй, хүн хүлээж суугаа үедээ, эсвэл зүгээр л уйдаагаа гаргаж зугаатай байхыг хүсэж байвал дараах сайтуудаар зочлоорой.

1. http://spectroscapes.com
Таныг амьдралдаа нэг удаа ч болов дуу сонсож үзсэн гэдэгт итгэлтэй байна. Харин сонссон дуугаа ямар хэлбэртэй гэдгийг мэдэхийг хүсвэл энэ сайтаар зочлоорой. Дуугаа энэхүү сайтад оруулах юм бол  дууны хэлбэрийг 3D хэлбэрээр танд харуулах болно. Аливаа дуу тоглуулагчид байдаг зүрхний хэмнэл шиг зүйлийн сайжруулсан хувилбар гэж хэлж болно. Тухайн дүрсээ эргүүлж хөдөлгөж, яг л тоглоом шиг дээш доош болгож болно.


2. http://clrcff.com/shop
Таныг амьдралдаа нэг удаа ч болов кофе ууж үзсэн гэдэгт итгэлтэй байна. Кофе гэхээр л хар бор эсвэл сүүгээр чимэглэсэн зүйл санаанд чинь бууж байна уу? Хэрэв өнгөгүй кофе байдаг бол яах вэ? Нэг лонх нь ердөө л 4 калор агуулдаг өнгөгүй кофег та эндээс захиалж болно.


3. http://tylervigen.com
Таныг амьдралдаа нэг удаа ч болов статистик, тооцоо харж уншиж байсан гэдэгт итгэлтэй байна. Харин та үнэхээр санаанд оромгүй зүйлсэд дуртай бол энэ сайтаар заавал зочлоорой. Жишээ нь орны цагаан хэрэглэлдээ орооцолдож амиа алдсан хүний тоог Николас Кейжийн тоглосон кино хоёрын тоог он оноор нь харьцуулсан судалгааг та эндээс харж болно.


4. http://www.bluebulbprojects.com
Таныг амьдралдаа нэг удаа ч болов өндөр, жингээ эсвэл шугамаар ямар нэг зүйл хэмжиж үзсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ сайтад бараг л орчлон хорвоогийн бүхий л юмсын хурд, эзлэхүүн, өндөр жинг хэмжин гаргасан байгаа. Би өөрийн өндөр болох 160 см-ийг хайн оруулж үзэхэд аспирин эмээс 100 дахин, Эйфелийн цамхгаас 0,00494 дахин, ширхэг цааснаас 20000 дахин өндөр гэж гарч ирэв. Цаана нь хэдэн сая харьцуулалт байгааг мөн мартаж болохгүй.


5. https://periodicstats.com
Таныг амьдралдаа нэг удаа ч болов Менделеевийн үелэх системийн тухай сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Харин танд үелэх системийг цээжлэх шаардлага гарсан бол энэ сайт танд тус болно. Элемент бүрийг хэрхэн нээсэн түүх, ерөнхий мэдээлэл, электрон болон ионуудын тухай бүгд энд бий.


6. https://speaktogo.withgoogle.com
Таныг амьдралдаа нэг удаа ч болов аялах тухай мөрөөдөж үзсэн гэдэгт итгэлтэй байна. Харин одоогоор хараахан аялах боломжгүй байгаа бол танд очих газрынхаа нэрийг хэлээд л тэр газраа очсон мэт байх боломжийг энэ сайт олгоно. Яг л бирд гарч ирэхэд "Франц" гэж хэлээд нүдээ нээтэл тэнд оччихсон байгаатай ялгаа бараг л үгүй.

#fun #website