Селена Гомез, Хейли Бибер хоёрын маргаан дахин сэргэв


Т.Онон | YOLO.MN
2025-10-23

Селена Гомез болон Хейли Биберийн хоорондын маргаан сүүлийн үед дахин сэргэж, олон нийтийн анхаарлыг татаж байна.

Хэрэг явдал WSJ. Magazine-ийн 2025 оны 10-р сарын 14-ний ярилцлагад Хейли Биберээс Rhode брэнд нь Sephora-д худалдаалагдаж эхэлсэнтэй холбоотойгоор өрсөлдөгч брэндүүдийн талаар сэтгэгдэл асууснаас эхэлсэн байна.

"Та Sephora дахь бусад брэндүүдээс өрсөлдөөн мэдэрдэг үү?" гэсэн асуулт байсан ба Rare Beauty-гийн (Селена Гомезийн брэнд) нэр заагаагүй. Харин Хейли:

“Би бүх хүнд орон зай бий гэж боддог. Би урам зориг өгдөггүй хүмүүсээс өрсөлдөөн мэдэрдэггүй. Хүмүүсийг хооронд нь үргэлж харьцуулах нь залхмаар” гэжээ.

Энэ хариултыг олон хүн Rare Beauty-г чиглэсэн сөрөг үг гэж ойлгосон ба түүний “урам зориг өгдөггүй хүмүүстэй өрсөлдөхгүй” гэсэн өгүүлбэрийг Rare Beauty-д хандсан гэж үзжээ.

Хейлигйн ярилцлагын дараа Селена Гомез Instagram Stories-д "Түүнийг зүгээр орхи. Тэр юу ч хэлж болно. Энэ нь миний амьдралд огт нөлөөлөхгүй.  Бүх хүнд орон зай бий." хэмээсэн пост нийтэлсэн бөгөөд удалгүй устгасан.

Эх сурвалжуудын мэдээллээр, Хейли ба Селена нарын хоорондын асуудал нь хувь хүнээс илүү косметик брэндийн “мэргэжлийн өрсөлдөөн” гэж үзэж байна. Тэд хамт нэг өрөөнд орвол “найрсгаар харьцана” гэж эх сурвалж онцолжээ.

#Селена Гомез #Хейли Бибер