Victoria’s Secret загварын шоу үргэлж алдартай хүмүүсээр дүүрэн байдаг. 30 жилийн өмнө анх зохион байгуулагдсанаасаа хойш энэ тайзанд 1990-ээд оны домогт моделиуд болох Naomi Campbell, Helena Christensen, Tyra Banks, Heidi Klum, Gisele Bündchen нар гарч байсан бол 2010-аад онд Karlie Kloss, Martha Hunt, Lily Aldridge, мөн Hadid эгч дүүс нэрээ мөнхөлсөн билээ.
Зургаан жил завсарласны дараа өнгөрсөн жил шинэ чиглэл, шинэ бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирсэн тус арга хэмжээ энэ жил буюу 2025 онд дахин зохион байгуулагдлаа. Шинэ үеийн сахиусан тэнгэрүүд болох Alex Consani, Ashley Graham, Paloma Elsesser нар дахин оролцож, ахмад модельууд болон шинэхэн сахиусан тэнгэрүүдтэй хамт нэгэн тайзан дээр алхжээ.
Энэ удаагийн шоуны гол оролцогчдын дунд Candice Swanepoel, Adriana Lima, Alessandra Ambrosio, Barbara Palvin, Stella Maxwell зэрэг домогт модедиуд байсан бөгөөд олимпийн гимнастикч Suni Lee, WNBA-ын од сагсан бөмбөгч Angel Reese нар анх удаа сахиусан тэнгэрийн далавч зүүсэн анхны мэргэжлийн спортын тамирчид боллоо.
Харин хөгжмийн хэсэгт бүхэлдээ эмэгтэй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй гайхалтай шөнө өрнөв. Домогт реппер Missy Elliott, Колумбийн супер од Karol G, залуу дуучин Madison Beer, K-pop хамтлаг TWICE нар Victoria’s Secret-ийн тайзанд анх удаа гарч, өмнөх жилүүдийн одууд болох Taylor Swift, Selena Gomez, Rihanna, Harry Styles нарыг залгамжилжээ.
2025 оны Victoria’s Secret Fashion Show-гийн онцлох мөчүүдээс:
2025 оны Victoria’s Secret загварын шоуны нээлтэн дээр Калифорнид төрсөн загвар өмсөгч Жасмин Тукес (Jasmine Tookes) “хоёулаа” алхсан юм. Тэр есөн сартай жирэмсэн.
Анхны мэргэжлийн тамирчин Анжел Рийс (Angel Reese) алхаж шоуны түүхэнд үлдлээ. Тэрээр WNBA-ийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Chicago Sky багийн довтлогч.
Хоёр удаагийн Олимпийн гимнастикч, алтан медальт Суни Ли (Suni Lee) тайзнаа алхлаа.
"Шоу өмнөх шигээ бүх сахиусан тэнгэрүүд нэг хэмжээ, нас, арьс өнгөтэй байх шаардлагагүй болсон нь Лид их таалагдсан" гэжээ. “Би бага байхдаа надтай адилхан охидыг тэр бүр харахгүй байлаа. Гэтэл одоо би энд байна. Охидод хэлэхэд Олимпийн алтан медаль хөөж байсан ч эмэгтэйлэг байдлаа хадгалж болно.” гэжээ.
Мөн “Euphoria” цувралын жүжигчин Барби Феррейра (Barbie Ferreira) TWICE-ийн үзүүлбэрийн үеэр тайзанд алхсан.
Barbara Palvin гэмтсэн хөл нь бүрэн эдгэрээгүй байсан ч тайзнаа алхаж үзэгчдээс хүндэтгэлтэй алга ташилт хүртлээ. Энэ нь шоуны нэгэн онцлох мөч боллоо.
Түүний нөхөр Dylan Instagram-д:
“Миний сахиусан тэнгэр чамаар маш их бахархаж байна. Миний мэдэх хамгийн хичээнгүй хүн. Гайхалтай шоуны мэнд хүргэе.” гэжээ.
Barbara Palvin-ийн товч намтар
Төрсөн огноо: 1993 оны 10-р сарын 8, Будапешт, Унгар.
Мэргэжил: Загвар өмсөгч, жүжигчин.
Анхны Victoria’s Secret Fashion Show: 2012, албан ёсны Victoria’s Secret Angel: 2019.
Алекс Консани (Alex Consani) бол трансжендер эмэгтэй супермодель юм. Тэр анх 13 настайдаа өөрийгөө транс охин гэж олон нийтэд ил болсон. Одоо тэр Victoria’s Secret, Versace, Alexander McQueen, Balenciaga зэрэг томоохон брэндүүдийн шоунд оролцдог, дэлхийн хамгийн нэр хүндтэй транс супермоделуудын нэг болсон.
Алекс өөрийн замналаараа “транс хүн ч загварын ертөнцөд амжилт гаргаж чадна” гэдгийг харуулж, LGBTQ+ олон нийтийн хувьд урам зориг болсон хүн юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!