BLACKPINK арванхоёрдугаар сард эргэн ирж магадгүй тухай мэдээлэл гарлаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

BLACKPINK энэ оны сүүлээр шинэ comeback хийхээр бэлдэж байгаа талаар мэдээлэл гарлаа.

Өнөөдөр нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэхдээ, BLACKPINK шинэ цомгоо 12-р сард гаргахаар төлөвлөж байгаа, тэд аялан тоглолтын үеэрээ цомгийн ажлаа хийж байсан гэжээ.

Харин үүнд YG Entertainment дараах байдлаар мэдэгдэв:

“Хамтлагийн comeback-ийн талаар одоогоор шийдвэрлэсэн зүйл байхгүй.”

Одоогоор BLACKPINK хамтлаг “DEADLINE” нэртэй дэлхийн аялан тоглолт-оо үргэлжлүүлж байгаа бөгөөд Хойд Америк, Европын тоглолтуудаа дуусгаад, Ази тивийн хотуудаар аялан тоглох төлөвлөгөөтэй байна.

 

#BLACKPINK