"Stranger Things" цувралын IV бүлгийн нээлтийн хугацаа хойшилжээ


Г. Сарнай | YOLO.MN
2020-05-20

Өнгөрсөн оны есдүгээр сард "Netflix" компаниас "Stranger Things" цувралын дөрөвдүгээр бүлэг 2020 онд нээлтээ хийх талаар мэдэгдэл хийж байсан ч "COVID-19" цар тахлын улмаас энэ хугацааг 2021 оны хавар хүртэл хойшлуулжээ. 

Кино багийнхан шинэхэн бүлгийн зураг авалтын ажилдаа ханцуй шамлан орсон байсан ч цар тахлын улмаас бусад хэдэн арван кинонуудын адилаар зураг авалтын ажлаа завсардуулах шаардлагатай тулгарсан байна. Тэдний зүгээс дөрөвдүгээр бүлэг хэдэн ангитай байх талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй ч өмнөх бүлгүүдийн жишгээс харахад 8 эсвэл 9 ангитай байх аж. Томоохон эх сурвалжууд ч ингэж таамаглаад байгаа билээ. 

Ингээд одоогийн байдлаар цувралын шинэхэн бүлгийн талаар ямар ямар мэдээлэл гарсан байгааг багцлан хүргэе.

1. HOPPER АМЬД!

Энэ оны Гэгээн Валентиний баярын өдөр "Netflix" компаниас уг цувралын дөрөвдүгээр бүлгийн teaser бичлэгийг цацсан бөгөөд уг бичлэгт ихэнх үзэгчдийн хүсэн хүлээж байснаар Chief Hopper эсэн мэнд байв. 

2. HOPPER-ИЙН ТҮҮХ

Мөн түүний өнгөрсөн амьдрал болоод хэд хэдэн нууцуудынх нь талаар олж мэдэцгээх нь дээ. 

3. ЭХНИЙ АНГИЙН НЭР: "CHAPTER ONE: THE HELLFIRE CLUB"

Дөрөвдүгээр бүлгийн эхний анги "Chapter One: The Hellfire Club" гэх нэртэй байх нь батлагдсан.

4. ӨМНӨХ БҮЛГҮҮДЭЭС ИЛҮҮ АЙМАР...

Тус цувралын Steve-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Joe Keery саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа хэлэхдээ "Дөрөвдүгээр бүлэг үнэхээр гайхалтай болсон. Миний бодлоор өмнөх бүлгүүдээсээ ч аймар байх болно" хэмээсэн юм. 

Ингээд бид шимтэн үздэг цувралынхаа шинэхэн бүлгийг бүхэл бүтэн нэг жил хүлээх шаардлагатай болох нь дээ. 

Эх сурвалж: Popbuzz, Mental Floss

#Stranger Things #Netflix #Цуврал