Өнөөдөр к-попын дээд амжилтыг тогтоогч “Twice” хамтлаг Мисси Эллиотт, Карол Жи, Мэдисон Бир нартай хамт алдарт загварын шоу дээр үзүүлбэрээ үзүүллээ.
Энэ жилийн Victoria’s Secret өнгөрсөн жилийн уламжлалаа даган дан эмэгтэйчүүдээр бүрдсэн уран бүтээлчдийг тайзнаа гаргаж байгаагаараа онцлогтой юм.
Үзүүлбэртээ зориулж хамтлагийн гишүүд Наёон, Жихё, Момо, Тзуюү нар өөрсдийн хит дуунууд болох “This is for”, “Strategy”-ийг эрч хүчтэйгээр, үзэгчдийг татахуйц өнгө аясаар амилуулан толилуулжээ.
Дөрвөн гишүүний тайзны хувцаслалтын хувьд тэд бүдэг ягаан өнгийн өвдөг хүрсэн үслэг гутлаар жигдрэн богино юбка өмссөн байсан бол арын бүжигчид нь дуучдын өнгө аястай нийцсэн хувцас өмссөн байна.
2015 онд дебүт хийснээсээ хойш тус хамтлаг Өмнөд Солонгос болон Япон даяар нийт 20 гаруй сая албумыг борлуулж, Биллбоардын “Шилдэг борлуулалттай албум” чартыг мини албумаараа тэргүүлсэн нь түүхэндээ анх удаа к-поп охидын хамтлаг мини албумаар Биллбоард чартын шилдэг 200-ын топ 10-т багтсан явдал болсон билээ.
2020 онд “Twice” Harper’s Bazaar-т уран бүтээл болон хэрхэн супер од болсон замналаа хуваалцаж байсан. Тэрхүү сурвалжилгаас онцлон хүргэвэл:
Наёон “Twice үргэлж олны анхааралд байж камерын өмнө өсөж торнисон тул үг үйлдэлдээ байнга хянамгай хандах ёстой байдаг. Сүүлийн жилүүдэд бид маш олон гайхалтай зүйлийг хийж бүтээсэн, мөн үүнийгээ дагаад олон ч зүйлийг сурч мэдэж авсан. Миний хувьд би юмст илүү хариуцлагатай ханддаг болж эргэн тойрны минь хүмүүс ямар нандин болохыг ойлгосон гэж бодож байгаа” хэмээсэн бол
Мина “ Бид үргэлж шилдэг үзүүлбэр үзүүлэхийг хүсдэг болохоор бүжгийнхээ бүх хэсгийг сайтар тогтоож үзүүлбэрийнхээ туршид эрч хүчтэй байх шаардлагатай болдог. Хувцас болон нүүр будалт хоёрын ачаар бид илүү өөрсдөдөө итгэх итгэлийг олж аван хүчийг мэдэрч чаддаг тул тэд бидний зэвсэг л гэсэн үг” гэж хэлж байна.
Эх сурвалж: Harper’s Bazaar
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!