Тейлор Свифтын 2023 оны 3-р сараас 2024 оны 12-р сар хүртэл үргэлжилсэн Eras Tour аялан тоглолт нь таван тивийг хамарч нийт 149 тоглолт хийсэн билээ. Энэхүү Eras Tour аялан тоглолт олсон орлогоороо түүхэн амжилт тогтоож байв. Тэгвэл саяхан Тейлор Свифт тоглолтуудын ард болсон бүтээлч үйл явцыг харуулах зорилгоор Тейлор Свифт шинэ баримтат цуврал “The Final Show” кино гаргахаа зарлалаа.
Энэ зургаан ангит баримтат цувралын нэр нь “The End of an Era” бөгөөд арванхоёрдугаар сарын 12-ноос эхэлж цацагдана. Эхний хоёр анги нь тухайн өдөр нээлтээ хийж дараагийн хоёр долоо хоногийн турш долоо хоног бүр хоёр шинэ анги гарна. Мөн “The Final Show” нэртэй тусдаа кино нээлтээ хийх бөгөөд энэ нь Ванкувер хотын BC Place-д болсон сүүлчийн тоглолтын тухай өрнөнө.
Тейлор Свифт инстаграмдаа “Энэ цаг үе нэгэн эрин үеийн төгсгөл байсан. Амьдралынхаа хамгийн нандин, чухал мөч бүрийг дурсахыг хүссэн учраас бид кино бүтээгчидтэйгээ хамт аялан тоглолтод шингэсэн бүх түүхийг буулгахыг зорьсон. Мөн сүүлчийн тоглолтоо бүхэлд нь бичиж авахыг хүссэн” хэмээн бичжээ.
Eras Tour аялан тоглолт 2 тэрбум ам.долларын тасалбарын орлогоор түүхэнд хамгийн өндөр орлоготой концертын аялал болсон юм. Нэг тоглолт нь 3 цаг 30 минут орчим үргэлжилж байсан.
Тейлор Свифт өмнө нь “Taylor Swift: The Eras Tour” нэртэй кино хувилбарыг 2023 оны 10-р сард гаргасан ч тухайн үед шинэ цомгийн дуунууд багтаагүй байв. Гэсэн хэдий ч уг кино нь кино театруудад нийт 267 сая ам.долларын орлого олж бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой тоглолтын тухай кино болсон юм.
Түүний хэлснээр аялан тоглолт дахь бүх түүхүүд шингэсэн гэж дурдсан нь шинэ цомог “The Life of a Showgirl”-ийн бүтээлийг мөн харуулах магадлалтай гэж үзэж байна. Энэ цомог нь Eras Tour-ын үеэр хэсэгчлэн бүтээгдсэн юм.
Түүний 12 дахь студийн цомог болох “The Life of a Showgirl” 10-р сарын 3-нд гарсан. Свифтийн амжилттай цомгуудын нэг болж чадсан ч шүүмжлэгчдийн хувьд санал зөрөлдөөнтэй цомог болжээ. Энэ нь АНУ-ын түүхэнд нэг долоо хоногт хамгийн өндөр борлуулалттай цомог болж Аделийн амжилтыг давсан. Мөн Их Британид дуучин Эд Шираны цомгийн дараа хоёрт жагссан байна.
Эх сурвалж: Guardians
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!