Монголын Өсвөрийн Эрдэмтдийн Уралдааныг Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд уг уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 14-18 насны сурагчид эрдэм шинжилгээний судалгааны бүтээл туурвиж оролцох юм.
Тус уралдаан нь НЕБ-ын 11-р сургуулийн санаачилга болон Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй бөгөөд судалгааны бүтээлүүдийг мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр үнэлдэг бие даасан уралдаан юм.
Олон улсад Олон Улсын Өсвөрийн Эрдэмтдийн Уралдаан (International Conference of Young Scientists) -ыг 1994 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнөөг хүртэл шинжлэх ухаан, инженерчлэлийн 6 салбар чиглэлд нийтдээ 2500 гаруй илтгэл танилцуулагдсан байна. Манай улсын хувьд 2026 оноос эхлэн тус уралдаанд тогтмол оролцох эрхийг аваад буйг дуулгахад таатай байна.
Монголын Өсвөрийн Эрдэмтдийн Анхдугаар Уралдааны сүүлийн давааны шалгаруулалтаар сурагчдыг байр эзлүүлж урамшуулахаас гадна “ICYS 2026” олон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох 6 сурагчийг сонгон шалгаруулах юм.
Та бүхнийг УДИРДАМЖ-тай танилцаж өргөнөөр оролцохыг урьж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!