Тархи сэргэг байлгахад тус болох өдөр тутмын 11 үйлдэл


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Бид ихэвчлэн биедээ анхаарч дасгал хөдөлгөөнд хийдэг ч тархиа тогтмол дасгалжуулах хэрэгтэй гэдгийг мартаж орхидог. Булчингаа ажиллуулдаг шигээ шинэ, сонирхолтой аргаар сорьж байвал оюун ухаан маань хүчтэй хэвээр үлддэг.

Тархины дасгал заавал уйтгартай, хэцүү байх албагүй. Жижиг зуршил, хөгжилтэй сорилуудаар өдөр бүр тархиа идэвхтэй байлгах 11 энгийн аргыг хүргэж байна.

1. Эрүүл “дон” ол.
Өөрт чинь маш их сонирхолтой санагддаг зүйлээ сонгоод түүндээ автаарай. Шинэ хэл сурах, марк цуглуулах, түүх судлах гээд юу ч байж болно. Энэ нь тархийг чинь завгүй, идэвхтэй байлгадаг. Бас энэ хоббигоо бусадтай хуваалцвал нийгмийн харилцаа ч нэмэгдэнэ.

2. Нэг хөл дээрээ зогс.
Шүдээ угаахдаа эсвэл буцалгагчаа хүлээхдээ нэг хөл дээрээ зогсож үз. Энгийн мэт боловч булчин ба тархи хамтдаа ажилладаг. Нас ахих тусам тэнцвэр маш чухал болдог бөгөөд тэнцвэр муудах нь ой санамж удаашрахад хүртэл нөлөөлдөг.

3. Бүх мэдрэхүйгээ зэрэг ашигла.
Хоол хийхдээ үнэрлэх, харах, гараараа барих мэдрэмждээ анхаар. Шарах шүүгээнд шарж буй чимээг сонсоорой. Ийм жижигхэн мөчүүд тархийг бүх талаас нь ажиллуулж өгдөг.

4. Өдөр тутмын замаа соль.
Ажилдаа явахдаа эсвэл дэлгүүр явахдаа дандаа явдаг замаараа биш, өөр замаар яв. Энэ жижиг өөрчлөлт тархийг сэргээж, өдөр тутмын амьдралд шинэлэг мэдрэмж өгдөг. Мөн анхааралтай байх чадварыг дээшлүүлнэ.

5. Урагшаа биш, ухарч алх

Өөрийн таньдаг, тэгш гадаргуутай газар (жишээ нь, зочны өрөө) дээр аажуухан ухарч алх. Энэ нь тэнцвэрийг сайжруулж, ой тогтоолтыг ч дэмждэг. Тархиа болон биеэ хамтад нь ажиллуулах хөгжилтэй арга.

6. Бохь зажил.
Энгийн бохь ой тогтоолт, суралцах чадвартай холбоотой тархины хэсгүүд рүү цусны урсгалыг нэмэгдүүлдэг гэж зарим судалгаа харуулсан байдаг. Амт нь удаан хадгалагддаг бохь сонгоорой.

7. Дуу сонсохдоо дагаж аял.
Дуулах нь мэдрэлийг тайвшруулж, тархийг тогтвортой байлгана. Энэ нь тархийг бусад эрхтэнтэй холбодог мэдрэлд эерэгээр нөлөөлдөг. Сэтгэл санааг ч өргөдөг.

8. Газрын зураг зур.
Өөрийн амьдардаг хороолол, хотын газрын зургийг интернетээс харалгүй зурж үз. Гудамжны нэр, парк, дэлгүүрүүдийг санаарай. Дараа нь бодит газрын зурагтайгаа харьцуул. Энэ нь ой санамжийг хурцалж, тархийг сорьдог.

9. Нөгөө гараа ашигла.
Бичих, идэх, эсвэл үсээ самнахдаа ихэвчлэн хэрэглэдэггүй гараа ашиглаж үз. Эхэндээ эвгүй санагдах ч энэ л тархинд хамгийн хэрэгтэй. Шинэ хөдөлгөөнүүд тархийг илүү шаргуу ажиллуулдаг.

10. Шүршүүрт нүдээ ань.
Дараагийн удаа угаахдаа шампунь эсвэл савангаа нүдээ аниад барьж үз. Энэ нь тархинд жижигхэн сорил өгч, бусад мэдрэхүйгээ анхаарахад тусалдаг. Гэхдээ бүхэлдээ нүдээ аниад байх нь аюултай тул болгоомжтой байгаарай.

11. Өөрөөр унш.
Чимээгүй уншихын оронд хааяа чанга уншаарай. Мэдээж хамт амьдардаг хүнд төвөг учруулахгүйгээр. Эсвэл хөгжмөө арай чанга тавьж уншиж ч болно. Энэ жижиг өөрчлөлтүүд тархины хоёр тал зэрэг ажиллах боломж олгодог.

#Тархи