Гэрээсээ тэтгэлэгт бэлдэх ОНЛАЙН арга хэмжээ


Цэцээ | YOLO.MN
2020-03-28

Дэлхийн 115 орны төлөөлөгчтэй хамгийн том богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэгдсэн сан Youth Opportunities нь боломжийг хүн бүрт эрх тэгш хүргэх зорилготой олон улсын нэр хүндтэй байгууллага юм. Монгол улсын төлөөлөгчийн газар нь Youth Opportunities International Summit (YOIS-2020) олон улсын чуулганыг хоёр дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр онлайн хэлбэрээр 2020 оны 04-р сарын 11-12 өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.


Залуучуудад гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, анхаарах зүйлс, нэгдсэн мэдээллийг нэг дор хүргэх зорилготой 500+ оролцогчдын цугларах илтгэл хэлэлцүүлэг, тэтгэлэгт бэлтгэх онлайн сургалт бүхий бүх насныханд нээлттэй чуулган юм. Энэ жил бид цар хүрээгээ тэлж Монгол улсын 21 аймагт байгаа залуучуудын оролцоог нэмэгдүүлэн онлайнаар хаанаас ч үзэх боломжтойгоороо онцлог юм. Мөн арга хэмжээний үеэр Youth Opportunities ОУБ-ын Энэтхэг дахь төв байр болон бусад орны төлөөлөгчидийн төлөөлөлөөс онлайн илтгэл тавина. 

УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР

2020/04/11| Илтгэл+Хэлэлцүүлэг 
- ДОТООДЫН тэтгэлэгт хөтөлбөр хэлэлцүүлэг 
Илтгэл Youth Opportunities Mongolia Төлөөлөгчийн газрын илтгэл 

- ОЛОН УЛСЫН БОГИНО хугацааны тэтгэлэгт хөтөлбөр хэлэлцүүлэг 
ОУ-ын илтгэл Youth Opportunities төв

-ОЛОН УЛСЫН УРТ хугацааны тэтгэлэгт хөтөлбөр хэлэлцүүлэг 
ОУ-ын илтгэл Дэлхийн шилдэг сургуулийн Recruiter  зөвлөгөө 

2020/04/12| Онлайн сургалт 

Шилдэг мэрэгжилтэнгүүдийн 6 төрлийн ОНЛАЙН сургалтанд хамрагдах 
2020/04/12| Үнэгүй гарын авлага, загвар 

  • 3 төрлийн гарын авлага 
  • 10 төрлийн эссэ загвар
  • 10 төрлийн анкет засаж болох анкет загвар 

Дэлгэрэнгүй мэдээлэл FB event / https://www.facebook.com/events/2414717958640142/ 



Youth Opportunities ОУ-ын байгууллага дэлхий дээр зарлагддаг дараах төрлийн тэтгэлгүүдийн мэдээллийг нэг дор багтаасан хамгийн том  ҮНЭГҮЙ мэдээллийн сан юм.  

#тэтгэлэг