Үндэсний Дээд Лигийн шинэ улирал өчигдөр буюу 10-р сарын 1-нд эхэллээ. Энэ улиралд багуудын хийсэн импорт тоглогчид, тоглогчдын сэлгээ, шинэ тоглогчдоос харахад их сонирхолтой улирал болох төлөвтэй байна. Тиймээс 2025-2026 оны улирлын нээлтийн өдөр ямар үйл явдлууд өрнөсөн талаар мэдээлэл хүргэж байна.
Шинэ улирлын нээлтийг Монгол улсын гавьяат тамирчид болох Б.Билгүүн, Т.Санчир, О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нар "Үндэсний Дээд Лиг"-ийн аваргын цомыг ордноо залан эхлүүлэв. Мөн 2024-2025 оны аварга Хасын Хүлэгүүд баг Аваргын бөгжөө гардан авлаа.
2025-2026 оны улирлын нээлтэнд эхний тоглолт Бишрэлт Метал болон Хасын Хүлэгүүд багуудын тоглолтоор эхлэв. Энэхүү улирлын нээлтийн тоглолтод 70-65 харьцаатайгаар Бишрэлт Металл баг ялалт байгууллаа.
Бишрэлт Метал багт энэ улирал орсон тоглогч Ч.Маргад тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа дурдахдаа “Бишрэлт Металл багийг сонгосон шалтгаан нь Металл багийн соёл маш их таалагддаг. Мөн тэд 3 удаа финалдсан учир энэ жил хамтдаа аварга авах зорилготой.” гэсэн байв. Ч. Маргад энэ тоглолтод 17 оноо, 8 самбар 2 6.таслалт гэх үзүүлэлт үзүүлэв.
Мөн тус тоглолтын онцлох тоглогчид Бишрэлт Метал багийн Т.Ууганбаяр, Б.Бредфорд нар байв. Т. Ууганбаяр 14 оноо, 10 самбар, 4 таслалт хийсэн бол Б.Бредфорд 23 оноо, 5 самбар, 3 таслалт тус тус хийжээ.
Хасын Хүлэгүүд багийн өнгөрсөн улирлын MVP А.Азбаяр улирлын нээлтийн тоглолтдоо нэлээд өндөр үзүүлэлт буюу хийсэн ч баг нь ялагдлаа.
Энэ улиралд Монголын Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улиралд Их Британи улсаас ирж шүүж буй ФИБА Олон улсын шүүгч Kinsgley Ojeaburu ажиллаж байгаа байна. Түүний хувьд 20 гаруй жилийн туршлагатай ба дараах томоохон тэмцээнүүдэд ажиллаж байжээ.
Эмэгтэй багийн хувьд өваргаа хамгаалагч Улаанбаатар Амазонс "Үндэсний Дээд Лиг"-ийн 2025-2026 оны улирлын эхний хожлоо авжээ.
Эх сурвалж: Үндэсний Дээд Лиг, Basket Mn
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!