Селена Гомез ИНСТАГРАМЫН РЕКОРДЫГ эвдлээ


Э.Цовоо | YOLO.MN
2018-08-03

Хөөрхөн авьяаслаг дуучин бүсгүй Селена Гомез (Selena Gomez)-ийн төрсөн өдөр долдугаар сарын 22-ны өдөр болсон билээ. Тэрээр өөрийнхөө төрсөн өдрийг цөөн хэдэн найзуудтайгаа хөгжилтэйгөөр тэмдэглэсэн бөгөөд төрсөн өдрийн зургуудаасаа Инстаграм (Instagram) хуудаснаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.

Харин түүний нийтэлсэн зураг Инстаграм хуудаснаа шинэ дээд амжилт тогтоож чадсан аж. Түүний зураг ердөө 13 минутын дотор 1 сая лайк (Like)-тай болсноор уг дээд амжилтыг шинээр тогтоожээ. Зураг нь 24 цагийн дараа найман сая лайк цуглуулж чадсан юм. Дуучин бүсгүйдээ баяр хүргэе.

Урьд нь энэхүү рекордыг дуучин Бейонсе (Beyoncé) эзэмшдэг байжээ. Тэрээр өөрийн жирэмсэн үеийн зургаа нийтэлсэн бөгөөд шүтэн бишрэгчдэд нь маш их таалагдсан юм.

#SelenaGomez