j-hope “HOPE ON THE STAGE THE MOVIE” уран сайхны кино гаргана


Т.Онон | YOLO.MN
2025-10-01

Billboard-ын  мэдээлснээр, j-hope арваннэгдүгээр сард “HOPE ON THE STAGE THE MOVIE” нэртэй шинэ тоглолтын киногоо үзэгчдэд хүргэх гэж байна.

Энэхүү кино нь арваннэгдүгээр сарын 12, 15-нд дэлхийн бүх кино театр болон IMAX-д нээлтээ хийнэ.

Кинонд j-hope-ийн соло хит дуунуудаас гадна, Жин, Жungkook, Crush нарын тайзны тоглолтууд болон BTS-ийн алдарт дуунууд болох “MIC Drop,” “Silver Spoon,” “Dis-ease”-ийг j-hope өөрийн соло хувилбараар дуулсан хэсгүүд орно.

#j-hope