НҮБ-ийн загвар хуралдаан буюу EliteMUN зохион байгуулагдана


Э.Цовоо | YOLO.MN
2017-12-21

"Элит" олон улсын дунд сургуулийн харьяан дор "Нэгдсэн Үндэсний Байгууллагийн Загвар хурлын бэлтгэл ба хөгжлийн хурал" 2018 оны нэгдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд болох юм. Гол зорилго нь урам зориг, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн яваа Монгол залуусыг цуглуулан тэдэнд НҮБ-ийн мэтгэлцээний талаарх мэдлэг, туршлагыг олгох боломжийг бүрдүүлж өгөх юм.

Уг хуралд оролцож буй бүх оролцогч нь тодорхой нэгэн улсыг төлөөлж өөрөө хувьдаа эсэргүүцэж байсан ч тухайн улсын байр суурийг илэрхийлэн мэтгэлцэх билээ. Зохион байгуулагч багийн хамт олны зүгээс энэхүү загвар хурал нь оролцогчдын хувьд үр дүнтэй, дэлхийн хэмжээнд чөлөөтэй сэтгэх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байгаа юм.

Мөн оролцох хүсэлт илгээх сүүлийн хугацаа 12-р сарын 30 ба түүнээс цааш материал хүлээн авахгүй юм байна. "Бүртгүүлэх холбоос"

Фэйсбүүк хуудас: Elite International Model United Nations

MUN буюу НҮБ-ийн загвар хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ийшээ зочлоорой.

#EliteMUN #Teenagers