The MongolZ баг анх удаа HLTV-ийн чансаагаар дэлхийд нэгдүгээрт бичигдлээ


А.Номин | YOLO.MN
2025-09-30

Монгол Улсын The MongolZ баг түүхэндээ анх удаа HLTV-ийн чансаагаар дэлхийд нэгдүгээрт орлоо.

Тодруулбал цахим спортын Counter Strike 2 төрлийн дэлхийн чансааг тогтоогч HLTV-ээс 2025 оны есдүгээр сарын 29-ний байдлаарх багуудын чансааг эрэмбэлэн танилцуулсан.

Уг жагсаалтад The MongolZ баг нийт 896 оноотойгоор Францын Vitality багийг давж, дэлхийд нэгдүгээрт бичигдлээ.

Үүнд дэлхийн цомын тэмцээнд аваргалсан, BLAST Bounty болон FISSURE Playground 2 тэмцээнд дэд байрт шалгарсан зэрэг амжилтууд нь нөлөөлжээ.

Багуудын чансааг долоо хоног бүр шинэчлэн гаргадаг бөгөөд Vitality баг энэ оны дөрөвдүгээр сараас хойш жагсаалтын эхний байраас хөдлөөгүй байсан юм.

The MongolZ баг саяхан "Valve"-аас гаргадаг VRS чансааны жагсаалтаар мөн дэлхийд нэгдүгээрт бичигдсэн. 

#испорт #MongolZ