Ливэрпүүл их сургуулийн ТЭТГЭЛЭГ зарлагдлаа


О.Номуншүр | YOLO.MN
2017-12-27

Одоогийн байдлаар Ливэрпүүлийн их сургууль нь чадварлаг гишүүд, төгсөгчидтэй есөн удаагийн Нобелийн шагналтай бахдам амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг билээ.

Энэхүү их сургууль нь Английн Ливэрпүүл хотод байдаг бөгөөд 1881 онд байгуулагдаад одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Одоогоор 25000 оюутан суралцдаг бөгөөд 20000 нь Баклаварын оюутан бол үлдсэн 5000 нь Мастер болон Докторын оюутнууд юм. Мөн Ливэрпүүлийн их сургуулийн хүрээнд  7700 олон улсын оюутнууд суралцдаг бол онлайнаар 160 гаруй орны 10000-аад оюутнууд суралцдаг бөгөөд тэдний ихэнхи нь Ливэрпүүлийн их сургуулийн тэтгэлэг хүртсэн байна.

ЭЛСЭЛТ:
Ливэрпүүлийн их сургуулийн өргөдлийн үйл явц нь дотоодын болон гадаадын оюутнуудад ихэнхидээ адилхан байна.

БАКЛАВАР:
Харамсалтай нь Баклаварын оюутнуудад Ливэрпүүлийн тэтгэлэг хангалттай олгогддоггүй. Гэхдээ тэд олон улсын оюутнуудад багагүй  гэсэн тэтгэлэг олгодог.

Тэтгэлэг

Боломж

Тэтгэлэгийн хэмжээ

Хугацаанаасаа өмнө төлбөрөө төлсөн тохиолдолд хөнгөлөлт үзүүлэх

Эцсийн хугацаанаас өмнө төлбөрөө бүтэн төлөх (жилд ганц)

Өргөдөл гаргагчаас хамаарна.

Захиралын нэрэмжит тэтгэлэг

Шинэ оюутнууд нь дадлагажих явцдаа шалгалтандаа A түвшинд (level A) хүрэх

эхний жилдээ авах сургалтын төлбөртөө суутгах боломжтой.

Ливэрпүүлийн их сургуулийн эхний ангийн тэтгэлэг

Шинэ оюутнууд нь эхний дадлагатаа 70% -ийн үзүүлэлттэй байх

£1000 энэ шинэ оюутнуудад л хүчинтэй бөгөөд эхний жилийн төлбөрөөс суутгагдах боломжтой.

Ливэрпүүлийн стортын тэтгэлэг

Спортын зэрэгтэй байх

£2000 оюутанд олгоно.

Мэритийн тэтгэлэг (Merit)

Дадлагажилтын хугацааны сертификат

£1000

Их сургуулийн тэтгэлэг

 

Суралцаж буй хугацаандаа өндөр амжилт гарган суралцаж буй оюутанд олгох тэтгэлэг

£2500

МАСТЕР БОЛОН ДОКТОР:
Мастер болон Докторын оюутнуудад Баклаварын оюутнуудаас арай илүү боломж байдаг бөгөөд суртгалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгддөг байна.

ТЭТГЭЛЭГҮҮД:

- Дунсан норманы тэтгэлэг
- Жон Ленноны дурсгалт тэтгэлэг
- Ноён Жосефф Ротплат төгсөгчийн тэтгэлэг
- Ливэрпүүлийн спортын тэтгэлэг гэх мэт маш олон тэтгэлэг байдаг бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.Liverpool.ac.uk сайтаас аваарай.

#LiverPool #HighSchool #Scholarship