Suzy, Kim Woo-bin нарын тоглосон шинэ комеди драма "Genie, Make a Wish"


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-09-30

Netflix компани удахгүй нээлтээ хийх өндөр хүлээлттэй байгаа романтик инээдмийн цуврал "Genie, Make a Wish"-ийг үзэгчдэд хүргэх гэж байна. Уг бүтээлд Suzy болон Kim Woo-bin нар гол дүрүүдийг бүтээж байгаа гэдгээрээ хүлээлт үүсгээд байгаа билээ.

Цувралд Kim Woo-bin нь мянган жилийн дараа сэрсэн Genie гэх дүрийг бүтээх бол Suzy нь олон хүмүүс дунд байх эмгэгтэй, сэтгэл хөдлөлгүй бүсгүйн дүрийг бүтээжээ. Kim Woo-bin уг киноны тухай  “Энэ кино нь бидэнд аль хэдийнээ танил  болсон ид шидтэй холбоотой сэдвийг шинэлэг байдлаар харуулж, гурван хүслийн сонгодог арга буюу хүсэл, мөн чанар, хайр ба сайн муугийн хил хязгаарыг сайн тусгаж өгсөн.гэж тайлбарласан байна.

Suzy анх кино зохиолыг уншихдаа шинэлэг, хөгжилтэй санагдсан тухай хэлээд “Миний дүр надад хамгийн сонирхолтой санагдсан.  Сэтгэл хөдлөл бага өвөрмөц дүрслэл нь намайг татаж, энэ дүрийг бүтээхэд хүргэсэн гэж хэлж болно. Миний дүр өөрийн дүрмийг ягштал мөрддөг тул бусдаас илүү зөв шударга амьдардаг. Энэ зан нь түүнийг онцгойруулж чаддаг. ” гэж тайлбарлажээ.

Эрэгтэй гол дүрийг бүтээсэн Kim Woo-bin энэ кинонд тоглох болсон шалтгаанаа хуваалцахдаа мөн л “Би киноны зохиолчоос болж тоглохоор шийдсэн. Зохиол маш сонирхолтой санагдсан.  Зохиол төгс байсан учир би өөрийн дүрийг бүрэн дүүрэн амилуулахыг хүссэн” гэжээ. Өөрийн Genie дүрийн тухай тэрээр “Genie олон зан чанартай нэгэн. Тэр хөгжилтэй, хүчирхэг хэрнээ заримдаа харгис, аймшигтай болж хувирдаг.  Тиймээс би түүнийг арай өөр, энгийн хүнтэй адилгүй хэмнэлтэйгээр илэрхийлэхийг зорьсон. ” гэж хэлжээ.

Мөн энэхүү драма цувралд “Iblis” нэрийн талаар маргаан үүссэн. Учир нь исламын шашинд энэ нэр нь чөтгөрийг илэрхийлдэг. Зарим үзэгчид сэтгэл зовьнож байсан ч Kim Woo-bin хэлэхдээ “Драмыг үзчихвэл бүх буруу ойлголт арилна. Эцсийг нь хүртэл хамт байгаарай.” хэмээн уриалжээ.

 “Genie, Make a Wish” цуврал дэлхий даяар ихээхэн хүлээлттэй байна. Учир нь A Kim Eun-sook-ын зохиол, Suzy болон Kim Woo-bin  нарын хамтрал дээр нэмээд Netflix-ээр цацагдах нь ихэд хүлээлт үүсгэж байгаа юм.

Кино зохиолчийн өмнөх гаргасан "Guardian: The Lonely and Great God" бүтээл мөнхийн амьдрал болон хайрын тухай өгүүлсэн бол энэ удаагийн шинэ драма нь хүслийг биелүүлэх сонгодог сэдвийг  сонирхолтойгоор илэрхийлсэн бололтой.

Эх сурвалж: Korea Times

#Suzy #Kim Woo-bin #Genie, Make a Wish