BLACKPINK хамтлагийн Jisoo-ийн анхны соло "Flower" дуутай танилц


Д.Даваажав | YOLO.MN
2023-03-31

Дэлхийд алдартай охидын хамтлаг BLACKPINK хамтлагийн гишүүн Kim Jisoo-ийн анхны соло уран бүтээл "Flower" дууг өнөөдөр цацав. Ингэснээр BLACKPINK хамтлагийн гишүүд бүгд соло дэбютээ хийлээ.

Jisoo-гийн анхны цомгийн концепт нь өөрийнх нь сонгодог, гоо үзэсгэлэнг илэрхийлэх ба түүнийгээ дэлхий дахинд таниулах, харуулах зорилготой ажээ.'美' нь хятад тэмдэг ба англи хэлний 'ME' гэсэн үгээр унших боломжтой.

Мөн түүний “ME” цомог хоёр долоо хоногийн дотор нэг сая хувь борлуулагджээ. Энэ нь түүнийг ийм амжилтад хүрсэн анхны соло к-поп уран бүтээлч болгосон байна.

Түүнд баяр хүргэе.

#Дуу хөгжим