"Bon Appétit, Your Majesty"-н Ли Чэ Минд шинэ зохиолын 30 санал иржээ


Т.Онон | YOLO.MN
2025-09-25

Жүжигчин Ли Чэ Мин-ий эрэлт хэрэгцээ "Bon Appétit, Your Majesty" бүтээл асар их алдартай болсонтой зэрэгцэн огцом өсөж байна.  Драмын амжилт үргэлжилж буй энэ үед Ли Чэ Миний жүжиглэлт асар их анхаарал татаж байгаа юм.

Зураг авалт эхлэхээс ердөө нэг сарын өмнө гэнэтийн байдлаар сонгогдсон ч, тэр богино хугацаанд морь унах, нум сум харвах, тулааны үзэгдэл, уламжлалт Чёнму бүжиг хүртэл бүхнийг эзэмшин, дүрдээ бүрэн ууссан байна.

9-р сарын 21-нд цацагдсан 10-р анги нь тус бүтээлийн хувийн хамгийн өндөр үзэлт болох 15.8%-ийг үзүүлсэн байна. Мөн БНСУ-ын Бизнес Судалгааны Хүрээлэнгийн 9-р сарын 23-нд гаргасан мэдээллээр, Ли Чэ Мин жүжигчдийн чансаагаар нэгдүгээрт жагсжээ.

Салбар ч мөн Ли Чэ Минийг онцгой сонирхож байна. Салбарын эх сурвалжийн мэдээлснээр, “‘Bon Appétit, Your Majesty’ дуусахаас өмнө дараагийн уран бүтээл болгох санал ойролцоогоор 30 зохиол ирсэн” гэжээ.

Тэрээр энэ оны сүүлээр Netflix-ийн “Cashero” нэртэй уран сайхны цувралд шинэ дүрээрээ үзэгчидтэй уулзахаар болжээ.

#Bon Appétit, Your Majesty #Ли Чэ Мин