5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Тэд зүгээр л НАЙЗУУД гэдэг нь худлаа байжээ


Үжин | YOLO.MN
2016-04-26

Барууны өсвөрийн од Бруклин Бекхэм (хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн хүү) болон жүжигчин Клой Морец нар өөрсдийгөө зүгээр л найзууд хэмээн “тунхагладаг” байсан ч харилцаагаа бусдаас нуухаас залхсан бололтой.

Тэд өнгөрөгч амралтын өдрүүдэд гадуур хамтдаа зугаалж өөрсдийн инстаграм хуудсан дээр цугтаа авахуулсан зургаа хүртэл байршуулжээ.

A photo posted by bb (@brooklynbeckham) on


"Өгзөг өшиглөгч” киноны од 19 настай Клой өөрийн найз хөвгүүн 17 настай Дэвидийн мөрийг түшин машинд сууж буй дүр төрх тэдний харилцааг бүрэн баталжээ. 2014 оноос хойш тэдний хамтдаа байсан олон зураг нь папарацийн дуранд өртөж, тэд өөрсдийгөө найзууд гэж “гүрийдэг” байсан ч одоо л нэг үнэн нь илчлэгдлээ. heart

Тэд 2014 онд Парисын Загварын долоо хоногийн үеэр анх танилцжээ. Бруклин түр хугацаагаар Лондонд биш Клой Морецийн амьдардаг Лос Анжелес хотод байгаа нь хосуудад уулзах боломж олгож улам ойртуулж байгаа аж.

Мөн жүжигчин бүсгүй Клой Диснейн шинэ уран бүтээл “Бяцхан Лусын Дагина” кинонд гол дүр бүтээж байгаа бөгөөд тэрээр саяхны нэг өдөр “Зүгээр л лусын дагина... Тэр Лондон руу явлаа, өөрийн ханхүүгээ олохоор...” хэмээн жиргэсэн нь Бруклиныг хэлж байгааг гэдгийг илтгэх аж.

2014 оны зургадугаар сар 1-ний өдөр. Бруклин Бекхэм болон Клой Морец нар

2014 оны зургадугаар сар 1-ний өдөр. Бруклин Бекхэм болон Клой Морец нар


2014 оны зургадугаар сар 1-ний өдөр. Бруклин Бекхэм болон Клой Морец нар

2014 оны зургадугаар сар 1-ний өдөр. Бруклин Бекхэм болон Клой Морец нар


#Celebrity #Star #Teenagers #Vogue #Од #Chloe #Brooklyn