Гандболын 16 дахь ОЮУТНЫ АВАРГА БАГУУД тодорлоо


Сондор | YOLO.MN
2018-04-17

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах тэмцээний гандболын тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо (МОСХ), МУБИС-ийн Биеийн тамирын сургуулиас хамтран Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд 2018 оны 04 сарын 13-15-нд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд МУБИС, ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Аварга ДС, ҮБХИС, МҮИС,  ИЗОУИС зэрэг 11 их дээд сургуулийн эрэгтэй 11, эмэгтэй 10 нийт 21 багийн 260 орчим тамирчид оролцон ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний нээлт, хаалтын ёслолд Монголын гандболын холбооны (МГХ) Ерөнхийлөгч, МУГД, доктор Д.Жаргалсайхан, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал, доктор Г.Энхсайхан, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ю.Байгаль, Олон улсын олимпийн хорооны эв санааны нэгдлийн сургалтыг удирдан явуулж буй сургагч багш, ОУГХ-ны төлөөлөгч, Зүүн Азийн гандболын холбооны Ерөнхийлөгч, БНСУ-ын иргэн, профессор Хуюн Куин Чун, МГХ-ны ЕНБД Д.Энэбиш нарын зэрэг албаны хүмүүс оролцов.
Оюутны улсын аварга шалгаруулах гандболын тэмцээний 2002 оноос эхлэн тасралтгүй явагдаж ирсэн ба 16 дах удаагийн тэмцээний медальт байранд доорх сургуулийудын баг тамирчид шалгарч, шагналыг хүндэт зочид гардуулан өгөв.
     
Эмэгтэй багуудаас:

1. С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг
2. Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС
3. Р.Гантулга дасгалжуулагчтай МУИС

Эрэгтэй багуудаас:

1. Г.Мөнхдорж дасгалжуулагчтай ШУТИС баг тамирчид
2. С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС     
3. Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн багууд эхний байруудад шалгарч 2018 оны оюутны аваргын тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

1. С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС
2. Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС
3. Г.Мөнхдорж дасгалжуулагчтай ШУТИС эхний байруудыг эзлэв.

Энэхүү тэмцээний үеэр Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн шугамаар Монголын гандболын 40 дасгалжуулагч нарын сургалт, дадлага, анализ хийх хичээлүүд нь тэмцээний явцад хамт явагдсанаараа онцлог боллоо.
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2018 оны гандболын тэмцээний хаалтын ёслолын үеэр энэ оны 6 сард Хонгконг улсад болох ОУГХ-ны Цомын төлөө тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн 22 хүртлэх насны зарим тамирчдыг сонгон шалгаруулж, эрхийн бичгийг гардуулан өгсөн юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО












#Student #Champion