Технологийн салбарт суралцах хүсэлтэй залууст зориулсан тэтгэлэг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Seed Foundation нь АНУ-д оршин суудаг технологийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Pinecone Академийн Bootcamp Scholarship тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Энэхүү тэтгэлэг нь 17–25 насны, санхүүгийн дэмжлэг шаардлагатай, технологийн чиглэлээр суралцаж карьераа эхлүүлэх хүсэлтэй залууст зориулагдсан бөгөөд Pinecone Академийн 8 сарын Software Engineer Bootcamp-т 100% тэтгэлэгтэй суралцах юм байна.

Тэтгэлэгт хамрагдсанаар

  • Хичээлийн бус цагаар академийн computer lab-д цаг харгалзахгүйгээр чөлөөтэй сууж, сурсан зүйлсээ бататган, мэдлэг чадвараа ахиулах боломжтой.
  • Pinecone академийн software engineer бэлтгэх 8 сарын эрчимжүүлсэн Bootcamp хөтөлбөрт 100% тэтгэлэгтэй суралцах.
  • “Becoming Creators, Hello Pinebaatars, New Years, Sports & E-sports” гэх мэт коммюнити арга хэмжээнд оролцох. 
  • 1000+ гишүүнтэй Монголын хамгийн том инженер, дизайнеруудын нетворкын нэг хэсэг болох.
  • Тэтгэлгийг санхүүжүүлсэн АНУ дахь ивээн тэтгэгч буюу донортой мэргэжлийн харилцаа тогтоож, зөвлөгөө, mentorship авах.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх.
  • 17-25 настай, технологийн салбарт сурч ажиллах хүсэл зорилготой. 
  • Санхүүгийн тусламж, хэрэгцээ -Хамааралтай нотлох бичиг баримтыг өргөдөл хэсэгт илгээх шаардлагатай болохыг анхаарна уу!
  • 2025-2026 oнд Pinecone академийн Bootcamp хөтөлбөрт бүтэн цагаар хамрагдах боломжтой байх. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://pinecone.mn/seed-foundation?redirectUri=seed_foundation

#тэтгэлэг #мэдээ