Дуучин Harry Styles Марвелийн кино ертөнцөд нэгдсэн гэв


Миау | YOLO.MN
2021-10-20

Хөгжмийн ертөнц дэх хамгийн загварлаг эрэгтэй уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор бичигдэх Harry Styles Марвелийн кино ертөнцөд нэгдсэн тухай мэдээлэл гарчээ.

Тухайлбал, Марвелийн цоо шинэхэн “Eternals” киноны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон “Variety” сэтгүүлийн сэтгүүлчид энэ тухай өөрсдийн Твиттер хуудсандаа жиргэсэн байна. Тэдний хэлж буйгаар дуучин Harry Styles Thanos-ийн дүү Eros-ийн дүрийг бүтээх гэж буй аж.

Мөн залуу дуучны фэн бүлгэмийнхэн Твиттер хуудсаараа түүнийг “Eternals” киноны төгсгөлийн хэсэгт үзэгдсэн тухай бичжээ. Гэвч одоогоор “The Walt Disney” компани энэ мэдээлэлд албан ёсны хариу өгөөгүй байна.

Harry Styles-ийн бүтээх магадлалтай байгаа Eros-ийн гол хүч чадал бол сэтгэл хөдлөлийг удирдах бөгөөд яг л ах Thanos шигээ аугаа хүчит нэгэн аж. Аливаад санаагаа тэр бүр чилээдэггүй Eros хүн төрөлхтнийг аврах даалгавартай “Eternals” супер баатруудын нэг юм.

Эх сурвалж: Hypebeast

#Кино урлаг #Дуу хөгжим #Harry Styles