BTS энэ сард ч жагсаалтын тэргүүн байраа хадгалж чадлаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

БНСУ-ын Бизнесийн Судалгааны Хүрээлэн энэ сарын хөвгүүдийн хамтлагуудын нэр хүндийн жагсаалтыг гаргажээ.

BTS энэ сард ч жагсаалтын тэргүүн байраа хадгалж, брэндийн нэр хүндийн индекс нь 8,924,807 болжээ. Энэ нь наймдугаар сараас хойш 0.70 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус хамтлагийн түлхүүр үгсийн шинжилгээнд “full group,” “Dynamite,” “YouTube” зэрэг үгүүд гарсан байна. 

SEVENTEEN энэ сард ч хоёрдугаар байраа хадгалж, брэндийн нэр хүндийн индекс нь 4,969,494 болсон байна.

Stray Kids брэндийн нэр хүндийн индекс нь 97.64 хувиар өсч, нийт оноо нь 3,327,973 болж энэ сарын гуравдугаар байрт  дэвшжээ.

SHINee энэ сард дөрөвдүгээр байрт орж, брэндийн нэр хүндийн индекс нь 3,055,041 болсон байна. Харин BIGBANG тавдугаар байрыг эзэлж, оноо нь 2,526,088 болжээ.
 

  1. BTS
  2. SEVENTEEN
  3. Stray Kids
  4. SHINee
  5. BIGBANG
  6. THE BOYZ
  7. ENHYPEN
  8. ZEROBASEONE
  9. NCT
  10. Super Junior
  11. TWS
  12. EXO
  13. WINNER
  14. INFINITE
  15. BTOB
  16. MONSTA X
  17. ATEEZ
  18. AHOF
  19. ASTRO
  20. Wanna One
  21. TREASURE
  22. TVXQ
  23. RIIZE
  24. TXT
  25. HIGHLIGHT
  26. BOYNEXTDOOR
  27. Shinhwa
  28. 2PM
  29. EVNNE
  30. VIXX

#хөвгүүдийн хамтлагийн нэр хүндийн жагсаалт