Ц.Энгүүн, “Be Brand”-ийн хамтарсан шинэ уран бүтээл гарлаа


YOLO.mn | YOLO.MN
2019-06-27

“Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч, "The Voice of Mongolia" шоуны нэгдүгээр улирлын ялагч Ц.Энгүүний шинэ уран бүтээл үзэгч, сонсогчдын хүртээл болоход бэлэн болжээ. Тэрээр “Be brand”-тэй хамтран “Би өөрийнхөөрөө” шинэ дууны клипээ гаргасан байна.

…Орондоо бодол минь үерлэж байна ирээдүй рүү

Далавч үүрээд тэнгэрт дүүлнэ

Би бол хязгааргүй бодол минь маш энгийн

Байгаагаар минь намайг дүгнэ

Би бол нарнаас ч том хааяа сарнаас ч тод гийнэ

Өөрийнхөөрөө эрх дураараа

Хөшгөө нээгээч

Хөгшрөөд харамсахвий

Амьдралыг цонхоороо хараад

Одоо гараад гүй

Хэзээ ч оройтохгүй

Өөрийнхөөрөө эрх дураараа... /”Би өөрийнхөөрөө” дууны үгний хэсгээс/ 

Ц.Энгүүний шинэхэн уран бүтээлийг хүлээн авна уу.

#Be #Энгүүн