Энэ сарын охидын хамтлагуудын нэр хүндийн жагсаалтыг IVE тэргүүллээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

БНСУ-ын Бизнесийн Судалгааны Хүрээлэн энэ сарын охидын хамтлагуудын нэр хүндийн жагсаалтыг гаргажээ.

Энэхүү жагсаалтыг 8-р сарын 14-нөөс 9-р сарын 14-ний хооронд цуглуулсан өгөгдлийг ашиглан гаргасан байна.

IVE энэ сарын жагсаалтыг тэргүүлж, брэндийн нэр хүндийн индекс нь 7,476,491-т хүрсэн ба энэ нь наймдугаар сараас хойш 51.26 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус хамтлагийн түлхүүр үгсээр “70 ялалт,” “IVE SECRET,” болон “XOXZ” зэрэг орсон бол холбогдох нэр томъёонуудын дунд “hip,” “flawless,” “record” гэх мэт үгс багтжээ.

Харин BLACKPINK энэ сарын хоёрдугаар байрт орж, брэндийн нэр хүндийн индекс нь 6,728,644 болжээ.

TWICE гуравдугаар байрт орсон бөгөөд брэндийн нэр хүндийн индекс нь 3,845,803 болж, өмнөх сараас 34.43 хувиар өссөн байна.

Red Velvet энэ сард дөрөвдүгээр байранд орж, брэндийн нэр хүндийн индекс нь 3,579,104 болжээ.

Эцэст нь, LE SSERAFIM брэндийн нэр хүндийн индекс нь 119.98 хувиар өсч, 9-р сард нийт оноо нь 2,851,725 болж, тавдугаар байранд бичигдлээ.

  1. IVE
  2. BLACKPINK
  3. TWICE
  4. Red Velvet
  5. LE SSERAFIM
  6. KiiiKiii
  7. izna
  8. OH MY GIRL
  9. aespa
  10. ITZY
  11. i-dle
  12. H1-KEY
  13. fromis_9
  14. BABYMONSTER
  15. ILLIT
  16. Apink
  17. Hearts2Hearts
  18. MAMAMOO
  19. STAYC
  20. tripleS
  21. WOOAH
  22. Kep1er
  23. WJSN
  24. NMIXX
  25. KATSEYE
  26. Girl’s Day
  27. FIFTY FIFTY
  28. Dreamcatcher
  29. Billlie
  30. BLACKSWAN

#нэр хүндийн жагсаалт