

“МОНГОЛ ГОВИЙН ЭРДЭМ СУДЛАЛЫН ТӨВ" НҮТББ (Gobischolars NGO) нь 2026–2027 оны хичээлийн жилд 12-р ангид суралцах болон засвар жил авсан сурагчдад зориулан "12 Scholars '27" хөтөлбөрийг зарлаж байна.
Тус хөтөлбөр нь бүхэлдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд Монголын хамгийн авьяаслаг, зорилготой, идэвхи санаачлагатай 12 шилдэг сурагчдыг сонгон, дэлхийн тэргүүлэх их сургуулиудад өргөдлөө илгээн суралцах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Уг хөтөлбөр нь сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 24 сурагчдыг дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцэхэд нь дэмжин ажиллаж, нийтдээ 17,408,514,309 төгрөгийн санхүүгийн тэтгэлэг авахад туслаад байна.
Хөтөлбөрийн тухай
Бид хэнийг хайж байна вэ?
Бид төгс намтар, түүхтэй сурагч хайж байгаа юм биш. Боломж эрэлхийлдэг, хүсэл эрмэлзэлээр дүүрэн, тэсвэр хатуужилтай сурагчдыг хайж байна. Академик суурь нь ямар байх нь хамаагүй, хувь хүний харах өнцөг, өсөн дэвжих чадвар чухал.
Элсэлтийн шалгуур:
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй
Огноо: 2026 оны 6 сарын 29 – 2027 оны 1 сарын 15 (30 долоо хоног)
Байршил: Хан-Уул дүүрэг, 134, King Tower
Өртөг: Бүхэлдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Өргөдлийн хураамж: ₮20,000
Элсэх тоо: 12 сурагч
Өргөдөл илгээх линк: https://form.jotform.com/260602577705458
Элсэлтийн хуваарь
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!