Keith Ape: Надад амьд явахад ЗУРГААХАН сарын хугацаа үлдсэн


Миау | YOLO.MN
2021-03-23

Одоогоос гурван жилийн өмнө "Born Again" хэмээх анхны цомгоо гаргаснаас хойш таг чиг байсан реппэр Keith Ape нэгэн гунигтай мэдээг шүтэн бишрэгчдэдээ дуулгалаа. 

Тэрээр өөрийн Инстаграм хуудсандаа эмнэлгийн орон дээр хэвтэж буй зургаа дараах тайлбарын хамтаар нийтэлжээ:

- "Үзэн ядагчдадаа дуулгах сайхан мэдээтэй. Эмч маань надад амьдрахад ердөө 3-6 сарын хугацаа үлдсэн гэлээ. 

Тиймээс би уран бүтээлчидтэй ямар ч төлбөр мөнгөгүйгээр хамтран ажиллая гэж бодлоо. Та бүхэн надад сэтгэгдэл төрүүлэхүйц уран бүтээлүүдээ илгээгээрэй. ЭНЭ ХОРВООГ ОРХИХООСОО ӨМНӨ ӨӨРИЙН ДУУ ХООЛОЙГ ҮЛДЭЭМЭЭР БАЙНА" гэжээ. 

Одоогоор түүний онош болоод биеийн байдлын талаар мэдээлэл тодорхойгүй байгаа юм. 

Реппэр Keith Ape 2015 онд "It G Ma" хэмээх уран бүтээлээ гарган олон улсын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж байсан билээ. 

Эх сурвалж: Hypebeast

#Дуу хөгжим #Keith Ape