RM төрсөн өдрөө тохиолдуулан хоёр удаа өгөөмөр хандив өргөжээ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Өнөөдөр RM Сөүл Асан Эмнэлэг болон Солонгосын Их Сургуулийн Эмнэлэгт тус бүр 100 сая воны (ойролцоогоор 263 сая төгрөг) хандив өргөж, нийтдээ 200 сая воны (ойролцоогоор 526 сая төгрөг) хандивласан нь ил болсон байна.

RM хэлэхдээ:
“Төрсөн өдрөөрөө утга учиртай үйл хэрэгт оролцмоор санагдсан учраас хандив өргөхөөр шийдсэн. Энэ хандив эмчилгээ шаардлагатай ч санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа өвчтөнүүдэд өчүүхэн ч гэсэн тус болж чадна гэж найдаж байна” гэжээ.

Сөүл Асан Эмнэлэг нь RM-ийн хандивыг санхүүгийн хувьд эмчилгээ, мэс засалд хүндрэлтэй байгаа өвчтөнүүдийн зардлыг даахад ашиглахаар төлөвлөж байгаа бол Солонгосын Их Сургуулийн Эмнэлэг нь клиникийн орчноо сайжруулах болон эмнэлгийн үйлчилгээний хүрээгээ өргөжүүлэхэд ашиглахаар болжээ.

Төрсөн өдрийн мэнд хүргэе, RM! 

#RM #BTS #төрсөн өдөр