RM сэтгэл санаа унасан үед дэмжиж, урам өгч чаддаг хүн. Тэр ухаалаг үг яриагаараа олон сая хүнд тайвшрал бэлэглэдэг.
Namjoon-ын хэлсэн эшлэлүүдийг хүлээн авна уу.
“Та алдаа, буруу сонголт хийж, асуудалд орж, төлөвшөөгүй байж болно. Буцаад харахад харамсалтай зүйл олон байж болно. Гэхдээ би үүнийг өөрийнхөө байж чадах хамгийн сайнаар байсан гэж бодож байна”
“Хүн хамгийн түрүүнд "хүн болох урлагийг" эзэмших хэрэгтэй. Эхлээд сайн хүн болоод, дараа нь урлаг, хөгжим эсвэл бүтээл туурвилд анхаарлаа хандуулна.”
“Магадгүй амьдрал гэдэг нь жижиг зүйлсээс гайхалтай зүйлсийг хайх үйл явц биш, харин тэр энгийн мэт санагдах зүйлс үнэндээ гайхалтай мөчүүд байсныг ухаарах үйл явц байж болох юм.”
“Хэрвээ ямар нэгэн Бурхан гэж байдаг бол, биднийг хэцүү үе мөчтэй учруулах ямар нэгэн учир шалтгаан, утга учир байгаа байх”
“Бусдын стандарт дээр амьдрах хэрэггүй. Хүн бүр "том мөрөөд" гэж хэлдэг, гэхдээ та үргэлж тийм эрчимтэй амьдрах шаардлагагүй.”
“Өчигдөр алдаа хийсэн байж магад. Гэхдээ өчигдрийн би бас "би" шүү дээ. Өнөөдөр ч би өөрийн бүх алдаа, дутагдалтайгаар "би" байна. Маргааш би жаахан ухаантай болох ч, тэр ч бас л би”
“Чи ямар хүн байх, хаанаас ирсэн, арьсны өнгө, хүйсийн баримжаа чинь ямар байх нь хамаагүй. Хамгийн чухал нь өөрийгөө нуухгүй, ичихгүйгээр өөрийнхөөрөө ярьж, өөрийгөө илэрхийл. Ингэснээр чи жинхэнэ өөрийгөө олж, өөрийн дуу хоолойг бий болгоно.”
“Та мэдэх үү, 20-иод насандаа толгойд маш олон бодол орж ирдэг, модны олон салаа мэт. Хэрвээ миний тархи мод бол, олон салаа байна…”
“Бүх зүйлийг мэднэ гэж итгэх нь аюултай. Хүмүүс бусдыг хялбархан шүүмжилж, буруутгадаг. Энэ нь намайг эргэцүүлж, би ч бас тэгж байгаа юм биш биз гэж бодоход хүргэсэн.”
“Аз жаргал бол таны хүрэх ёстой зүйл биш, ямар нэгэн зүйлд хүрэх үйл явцынхаа үеэр ч та аз жаргалыг мэдэрч болно.”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!