Элтон Жон “The Hu” хамтлагийг өөрийн хөгжмийн хөтөлбөрөөр онцолжээ


Цэцээ | YOLO.MN
2019-10-15

Алдарт дуучин Элтон Жон өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбөрөөрөө "The Hu" хамтлагийг онцгойлон  танилцуулжээ. Энэ талаар өчигдөр твиттер хуудаснаа жиргэсэн байна. 

Тэрбээр, "Энэ долоо хоногийн хөтөлбөрөөр би та бүхэнд "The Hu" хамтлагийг танилцуулж байна. Энэ бол хүнд металл рокийг үндэсний хөгжимтэй хослуулан уран бүтээл туурвидаг Монгол хамтлаг. Тэдний дуу гайхалтай" гэжээ. 

Элтон Жоны “Rocket Hour” хөгжмийн буланг дэлхийн өнцөг булан бүрт суугаа “Apple music” ашигладаг хүмүүс сонсох боломжтой юм байна.

Уг хөтөлбөр бямба гарагийн 09.00 /Лос-Анжелесийн цагаар/, 12.00 /Нью Йоркийн цагаар/, 17.00 /Их Британийн цагаар/-д олон нийтэд хүрдэг. Харин давталтын дугаар ням гарагийн 06.00 /Лос-Анжелес/, 09.00 /Нью-Йорк/, 02.00 /Их Британи/-д явдаг байна.  

“Хүннү рок” урсгалыг дэлхийд таниулж буй “The Hu” хамтлагийн анхны цомог болох “Гэрэг” борлуулалтаараа биллбоардын жагсаалтыг өнгөрсөн сард тэргүүлж, хөгжмийн ертөнцийг байлдан дагуулсан билээ. 

#stars