Оросын ГОО БҮСГҮЙ тэмцээний ялагчаар 18 НАСТАЙ ЮЛИЯ шалгарлаа


Б.Хишигжаргал | YOLO.MN
2018-04-19

Оросын гоо бүсгүй шалгаруулах 26 дахь удаагийн тэмцээн Москва хотод амжилттай зохион байгуулагдлаа. ОХУ-ын  өнцөг булан бүрээс ирсэн 50 бүсгүй оролцсоноос сүүлийн шатанд 13 гоо бүсгүй шалгаран үлджээ.

Энэ удаад ОХУ-ын гоо бүсгүйгээр 18 настай Юлия Сергеевна Полячихина шалгарчээ. Чуваши хотоос оролцсон тэрээр Полячихина ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 50 гоо бүсгүйгээс зүс царай, билэг оюунаараа шалгарсан байна. Тэрбээр титмээ өнгөрсөн жилийн тэмцээний ялагч Полина Поповагаас шилжүүлэн авлаа. Чуваши хотыг төлөөлөн оролцсон тэрбээр  "Дэлхийн мисс 2018" тэмцээнд эх орноо төлөөлөх юм.

Харин 1-р байранд Белгород хотоос оролцсон Виолетта Тирурина, 2-р байранд Якута хотоос оролцсон Наталя Страчева шалгарсан юм.

Энэ жилийн тэмцээнээр шүүгчээр жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч Дмитрий Маликов, Большой театрын балетын бүжигчин Денис Родкин, 2007 оны ОХУ- ын мисс, 2008 оны Дэлхийн мисс Ксения Владимировна нар ажиллажээ.

Тэргүүн байрын ялагч Юлия Сергеевна Полячихина

Тэргүүн байрын ялагч Юлия Сергеевна Полячихина


1-р байр Виолетта Тирурина

1-р байр Виолетта Тирурина


2-р байр Наталя Страчева

2-р байр Наталя Страчева









2017 оны ялагч Полина Поповагаас титмийг шилжүүлэн авч байна

2017 оны ялагч Полина Поповагаас титмийг шилжүүлэн авч байна






#Miss #Russia