Есдүгээр сард болох тоглолтуудын хуваарь


Д.Дөлгөөн | YOLO.MN
УРЖИГДАР

Энэ есдүгээр сард онцлох хэд хэдэн эвент, тоглолт, зургийн үзэсгэлэн болно. Тэдгээрийг багцлан хаана, хэзээ, ямар төрлийн арга хэмжээнүүд болох талаар мэдээлэл хүргэж байна.

AMAZING ZOO PARK

Amazing Zoo Park нь гэр бүлийнхэн болон хүүхдүүдэд зориулсан хамгийн шинэ цэнгээнт газар бөгөөд адал явдал, боловсролыг нэгтгэсэн онцгой орчин юм. Энэ удаад парк нь гэрийн тэжээвэр амьтад, зэрлэг ан амьтад, мөлхөгчид, шувууд, хоёр нутагтан, хөхтөн болон ховор араатнуудыг хүртэл нэг дор цуглуулсан сэтгэл догдлом үзүүлбэрийг толилуулна.

Хэзээ: 2025.09.06-09.07

Хаана: Буянт Ухаа Спорт Цогцолбор

KOREA WEEK

БНСУ-ын соёлыг онцлон хүргэдэг “Korea Week 2025” арга хэмжээ Улаанбаатар хотноо болох гэж байна. K-Beauty, K-Food, K-Culture болон K-Pop тоглолтуудыг нэг дор цогцлон хүргэх арга хэмжээ хоёр өдөр дараалан болно. БНСУ-ын соёлыг сонирхогч бүх хүмүүст нээлттэй учир сонирхож байвал очоорой.

Хэзээ: 2025.09.06-09.07

Хаана: Сүхбаатарын талбай

“EN ROUTE” АНАЛОГ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Зурагчин Тобиас Улбрих  өөрийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ толилуулж байна. байна. Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн өнцөг булан бүр дэхь өдөр тутмын амьдралыг хуучинсаг аналог линзээр буулгасан юм. Үзэсгэлэнт Куба, Берлин, Албани, Мозамбик, Сицили, Өмнөд Африк зэрэг орны эгэл мөчүүдээр дамжуулан соёлын гоо үзэсгэлэн, олон талт байдлыг харуулна.

Хэзээ: 2025.09.09 хүртэл

Хаана: Red Ger Art Gallery

T-ARA ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТ

T-ARA хамтлаг нь Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг бөгөөд 2009 онд анх дебютээ хийж байсан билээ. Хамтлагийн нэр нь англиар “Tiara” буюу титэм гэсэн утгатай. Энэхүү хамтлагийн зорилго нь K-pop ертөнцөд титэм шиг гялалзах, тэргүүлэх явдал байжээ.

Тус хамтлагийн хамгийн алдартай lineup-д Qri, Eunjung, Hyomin, Jiyeon нар багтдаг билээ. Хэдий тэд 16 жилийн өмнө анхны дэбютээ хийж байсан ч гэлээ одоог хүртэл олон хүний зүрхэнд хоногшсон охидын хамтлаг юм.

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Хэзээ: 9-р сарын 12-нд

ANIMO FESTIVAL 2025

Анимейшнд хайртай хэн бүхний хамгийн том баяр болох “Animo” анимэйшн арга хэмжээ нь хоёр дахь жилдээ  зохион байгуулагдах гэж байна. Тус үйл ажиллагаанд очсоноор олон улсын болон Монголын шилдэг анимэйшн уран бүтээлүүдийг хамтдаа шимтэн үзэх боломжтой.

Мөн Netflix-н алдарт Arcane анемэйшн, Японы алдарт Studio Ghibli-н Spirited away, Princess Mononoke болон Hollywood ийн шилдэг уран бүтээлүүд дээр ажилласан уран бүтээлчидтэй танилцах том завшаан юм.

Хэзээ: 2025.09.20-09.21

Хаана: SKYWING цогцолбор

ДУУЧИН П. БАЯРЦЭНГЭЛ “ХАЙР ЭЗЭНТЭЙ” ТОГЛОЛТ

Энэхүү тоглолтоор бид дуучин П.Баярцэнгэлийн уран бүтээлүүдийг амьд хөгжим, дуулалтын шинэ найруулга бүхий үзүүлбэрүүдээр хүргэх болно. Зочин уран бүтээлчдээр Наагий, Хишигдалай, Агиймаа, Улаанцэцэг, Амархүү зэрэг уран бүтээлчид оролцоно.

Эх сурвалж: shoppy, portal, eventx

#тоглолт #эвент #зургийн үзэсгэлэн