Ахлах сургуулийн амьдралыг өгүүлэх бүх цаг үеийн ХАМГИЙН ШИЛДЭГ кинонууд


Миау | YOLO.MN
2020-07-13

Ээж аав нар маань "эргээд бодоход хүний амьдралын хамгийн сайхан үе бол дунд болон их сургуульд суралцаж байсан үе" гэж ярьцгаадаг шүү дээ. Тэгвэл энэ хавар дунд сургуулиа төгсөж буй төгсөх ангийн сурагчид болон оюутан залуустаа зориулан ахлах сургуулийн үйл явдлыг харуулсан бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудыг хүргэж байна. 

1. "21 JUMP STREET" (2012)

Жүжигчин Channing Tatum болон комедиан Jonah Hill нарын тоглосон "21 Jump Street" хэмээх кино нь шинэхэн цагдаа нар хар тамхины томоохон бүлэглэлийг олж илрүүлэхийн тулд ахлах сургуулийн сурагчдын дүрд хувирч буй талаар өгүүлдэг. 

Та бүхэнд сонирхуулан хэлэхэд "21 Jump Street" хэмээх кино нь Америк цагдаа нарын тухай өгүүлэх ижил нэрт олон ангит цувралаас сэдэвлэн бүтээгджээ. Уг цуврал шоуны эхний 4 бүлгийн гол дүрд Johnny Depp тоглосон байдаг. 

2. "17 AGAIN" (2009)

Бид бүгд цаг хугацааг ухраагаад өнгөрсний аль нэг үед хийсэн алдаагаа залруулах юмсан гэж боддог шүү дээ. 37 настай нэгэн эрд санамсаргүй байдлаар 17 настай үедээ эргэн очиж, хийсэн алдаануудаа залруулж, одоогийн амьдралаа өөрчлөх боломж олддог.

Хэдийгээр "17 Again" кино нь хэтрүүлэн шоглосон хийцтэй боловч үүний цаана авууштай сургамжууд их нуугдаж байдаг шүү. 

3. "MEAN GIRLS" (2004)

Энэ бол яалт ч үгүй сонгодог кино. Ахлах сургуулийн амьдралыг хөгжилтэй ч маш тодорхой харуулдаг уг кинонд Tina Fey, Lindsay Lohan, Rachel McAdams, and Amanda Seyfried зэрэг алдартай жүжигчид дүр бүтээсэн байдаг.

Мартсанаас дуучин Ariana Grande-гийн "Thank You, Next" хэмээх дууны клипийн зарим үзэгдлийг энэхүү киноноос авсан.  

"On Wednesdays, we wear pink!"

4. "A CINDERELLA STORY" (2004)

Үнсгэлжингийн үлгэрийг кино болгон бүтээсэн хамгийн гоё хувилбар бол Chad Murray болон Hilary Duff нарын тоглосон хувилбар гэж хэлж болно. 

5. "SHE'S THE MAN" (2006)

Энэ киног санаж байна уу? Нэгэн охин хөлбөмбөг тоглох хүсэлдээ хөтлөгдөн ихэр ахынхаа дүрд хувирч, сурдаг сургуульд нь сурч, хөлбөмбөгийн багт нь тоглодог талаар өгүүлдэг шүү дээ. Хэд ч үзсэн уйдахгүй юм билээ.

6. "EASY A" (2010)

Мэдээж ахлах сургууль л юм хойно хов жив гэдэг зүйл тодорхой хэмжээнд газар авч л байгаа. Тэгвэл алдарт жүжигчин Emma Stone-ийн гол дүрд нь тоглосон "Easy A" хэмээх кинонд ахлах сургуульд хов жив хэрхэн тархдаг болон гол дүрийн охин үүнийг хэрхэн даван туулж буй талаар гарна. 

7. "10 THINGS I HATE ABOUT YOU" (1999)

Энэ киног эргэн санахад: 

"I love you baby and if it's quite all right
I need you baby to warm your lonely night
I love you baby trust in me when I say"
хэмээн дуулах Heath Ledger-ийн төрх шууд л толгойд бууж байна. 

Та "10 Things I Hate About You" киног үзсэнээр ахлах сургуульд болж өнгөрдөг бүхий л үйл явдлуудыг эргэн нэг дурсах боломжтой шүү. 

8. "THE BREAKFAST CLUB" (1985)

Энэхүү бас нэгэн сонгодог бүтээлд тэс өөр нийгмийн бүлгийн таван сурагчид сахилгын шийтгэл авснаар бямба гарагийг хамтдаа өнгөрөөх шаардлагатай болдог. Хэдийгээр өөр өөр давхаргын, өөр өөр хүмүүжилтэй ч тэдэнд ижил төстэй зүйл маш их. 

9. "COACH CARTER" (2005)

Жүжигчин Samuel L. Jackson-ийн гол дүрд нь тоглосон "Coach Carter" хэмээх кинонд нэгэн дасгалжуулагч өөрийн суралцаж байсан ахлах сургуульдаа эргэн ирж, сагсны багийнхныг хэрхэн эмх цэгцэд нь оруулж, дасгалжуулж буй талаар өгүүлдэг. Сагсан бөмбөгт дурлагчдын үзэх дуртай кинонуудын нэг яах аргагүй мөн билээ. 

Ахлах ангийн сурагчдадаа хандан хэлэхэд ахлах сургуульд өнгөрөөсөн жилүүд хамгийн гэгээн бөгөөд сайхан дурсамжуудаар дүүрэн байдаг юм шүү. Тиймээс ангийн нөхөд болон хайрт багш нарыгаа хүндэлж, ахлах сургуульд өнгөрөөх хором мөч бүхнээ дурсамжтайгаар өнгөрүүлээрэй. 

Эх сурвалж: Business Insider

#Шилдэг кино #Ахлах сургууль