100 охин, 100 багшийг хиймэл оюунд сургах хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монгол орны алслагдсан бүс нутгийн охидыг мэдээллийн технологийн мэдлэгтэй болгох, салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой “Girls Code” буюу “Код бичих охидын хөтөлбөр” 2021 оноос эхлэн хэрэгжиж, энэ жил тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан билээ. Өнгөрсөн хугацаанд нийт 150 охид программчлал, мэдээллийн технологийн мэдлэг, чадвартай болж, салбартаа өөрийн замналыг эхлүүлээд байна.

Мөн ЕБС-ийн багш нарыг хиймэл оюуны ур чадвараар чадавхжуулахад чиглэсэн “Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөр 2025” ч амжилттай хэрэгжиж, өнгөрөгч сард орон даяар 500 хиймэл оюуны багш төгссөн билээ.

Эдгээр хоёр төслөөс урган гарсан шинэ санаачилга болох “AI for Women 100x100” хөтөлбөрийг AI Academy Asia-аас санаачлан, Голомт банкны дэмжлэгтэйгээр, IO institute-тэй хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү хөтөлбөр нь Олон улсын мэдээлэл технологийн байгууллага (ITU)-ын AI for Good – AI Skills Coalition санаачилгын хүрээнд хэрэгжиж байна. Хөтөлбөрт хүсэл тэмүүлэл дүүрэн 100 охин, 100 ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй багш нарыг сонгон шалгаруулж авах бөгөөд тэднийг хиймэл оюуны чиглэлээр системтэйгээр бэлтгэнэ.

Хөтөлбөрийн онцлог:

  • Сурагч охид хиймэл оюуны суурь ойлголт, практик ур чадвар эзэмшиж, бодит төсөл дээр ажиллана.
  • Багш нар хиймэл оюуны сургалтын арга зүйд суралцаж, өөрийн сургуульдаа нутагшуулах боломжтой.
  • Мэргэжлийн багш, салбарын мэргэжилтнүүдийн дэмжлэг болон олон улсын туршлагаас суралцах боломж нээгдэнэ.
  • Нэг багшийн хөгжил зөвхөн өөрт нь бус, тэр сургуулийн олон зуун сурагч охидын боловсролд шууд хөрөнгө оруулалт болж хүрнэ.

Сургалтын дэлгэрэнгүй:

Хэлбэр: Цахим болон танхимын хосолсон

Бүртгэлийн хугацаа: 2025 оны 9-р сарын 1 – 9-р сарын 14

Хэн хамрагдах боломжтой вэ?

  • Орон нутгийн алслагдсан аймаг, сумд болон Улаанбаатар хотын захын дүүрэг, хороололд оршин суудаг 14-18 насны охид (9–12-р ангид суралцаж буй)
  • Ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй багш нар (одоогоор ЕБС-д хичээл заадаг байх)

Бүртгүүлэх холбоос: https://girlscode.mn/

#@girl's code