ДУГУЙЛАН: Жюү жицү бөхийн цор ганц клуб ГАРУДА


Үжин | YOLO.MN
2016-12-02

YOLO.mn нь эцэг эхчүүд, хүүхэд багачуудад зориулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй спорт клубуудын мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.

Жюү жицү, жүдо, холимог тулааны спортыг нэгтгэн үйл ажиллагаа явуулж буй "Гаруда" клубаар зочлов.

"Гаруда"-г хичээллэж буй хүүхдүүдийн насны хувьд зургаан наснаас дээш. Дөрвөн настай, таван настай хүүхэд суралцагч нар ээж, аавынхаа хамт бэлтгэл хийдэг. Энэ клубын онцлог гэвэл гадаад хүүхдүүд олноор хичээллэдэг юм билээ.

Хүүхдүүдийг нас, насны ангиллаар нь бие бялдарын хөгжилд нь тааруулан тусгай хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулдаг онцлогтой.

О.Болд-Эрдэнэ дасгалжуулагч "Уян чанарыг аль болох бага наснаас нь хөгжүүлнэ. Сургуулийн өмнөх насанд хүүхдийн уян чанар илүү сайн байдгаараа бие бялдрын бусад чанараас ялгаатай. Нас өсөхийн хирээр уян чанарын үзүүлэлт мууддаг. Булчингийн сунах чадварыг хөгжүүлэх хамгийн тохиромжтой насыг 7 нас гэж тодорхойлсон байдаг. Ер нь 12-14 нас хүртэл уян чанарыг хөгжүулэхэд их анхаарах хэрэгтэй. Түүнээс цааш уян чанарыг зохих түвшинд нь барьж байх нь чухал" гэдгийг хэлсэн юм.

"Гаруда" клубын талаарх мэдээллийг видеоноос үзнэ үү.


Жюү жицү бөхийн тухайд спорт болон бразил гэсэн хоёр төрлөөр  дэлхийд хурдацтай хөгжиж байгаа юм. Спорт жюү жицү нь Японд эрт дээр үеэс үүсэн хөгжсөн бол бразил нь 1900 оноос тус улсад үүссэн түүхтэй.

Спорт жюү жицү өшиглөж, цохидог, барилддаг, барьц авах дүрэмтэй байдаг бол Бразил жюү жицү хөл гарт өчдөг, боох мэхээр өрсөлдөгчөө ялдаг онцлогтой аж.

Хаяг:
Сөүл рестораны баруун талд Түмэн эх чуулгын байрны 1-р давхарт

Төлбөр:
Хүүхэд-100,000 төгрөг
Насанд хүрэгчид-150,000