Өнгөрсөн аравны шилдэг цуврал шалгарлаа


Э.Цовоо | YOLO.MN
2020-01-08

Өнгөрсөн арванд буюу 2010-2019 оны хугацаанд маш олон чанартай бүтээлүүд ар араасаа цувран гарч үзэгч бидний мэлмийг мялаасан. Шагнал гардуулах ёслолууд багагүй өрсөлдөөнтэй болж өнгөрсөн нь сүүлийн жилүүдэд олон сайн бүтээлүүд хийгдсэний баталгаа юм. 

Тэгвэл "LADbible" сайтаас шинэ арван буюу 2020 он эхэлж байгаатай холбогдуулан "Өнгөрсөн арваны шилдэг цуврал" хэмээх олон нийтэд нээлттэй санал асуулга явуулсан байна. 

Тус санал асуулгад “Stranger Things”, “Breaking Bad”, “Game Of Thrones”, “Sky”, “Black Mirror” зэрэг олон алдартай бүтээлүүд өрсөлдсөн билээ. Ийнхүү финалын шатанд 29'000 гаруй хүн санал өгч, “Breaking Bad”, “Game Of Thrones”, “Chernobyl”, “Peaky Blinders” цувралууд энэ тэнцүүхэн өрсөлдөж байсан бөгөөд эцсийн мөчид BBC сувгийн албан ёсны цуврал болох "Peaky Blinders” 29.4% хувийн саналаар тэргүүлжээ.

“Peaky Blinders” нь 2013 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болсон ба одоогоор нийт 5 бүлэг гараад байгаа билээ. Цувралын үйл явдал 1919 оны Англи улсын Бирмингем хотод өрнөх бөгөөд нууцлаг дээрэмчин гэр бүлийн толгойлогч Tommy Shelby болон түүний нууц бүлэглэл болох “Peaky Blinders”-н талаар өгүүлэх ажээ.

Өнгөрсөн аравны шилдэг бүтээл болох “Peaky Blinders”-ийг та цаг алдалгүй амжиж үзээрэй.

Эх сурвалж: LADbible

#Цуврал #Series