Bighit Music: Jimin, Song Da Eun нар хэсэг хугацаанд харилцаатай байсан нь үнэн


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

BTS хамтлагийн Jimin болон жүжигчин Song Da Eun нарыг үерхэж байгаа хэмээх цуурхал 2022 онд гарч байсан билээ. Гэсэн ч баталгаагүй цуурхал хэмээн няцаагдсаар өдийг хүрсэн. Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан өөрийн цахим хуудастаа Jimin-тэй хамт байгаа бичлэгээ дэлгэж, дахин олны анхааралд өртөв.

Уг бичлэгт Song Da Eun орон сууцны лифтний өмнө зогсож байх бөгөөд хаалга нээгдмэгц лифтэн дотор Jimin зогсож байгаа нь тод харагддаг. Тэрээр Jimin-ыг цочоож, инээмсэглэн угтан авч буй дүрс харагдах аж. Song Da Eun-ыг цахилгаан шатны өмнө байхыг харсан Jimin “Өө цочих гэж. Намайг ирэхийг мэдэж байсан юм уу? Албаар хэлээгүй юмсан” хэмээн хэлжээ. Бичлэг нийтлэгдээд хэсэгхэн хугацааны дараа устсан ч интернэт, цахим орчинд маш хурдтайгаар тархсаар байгаа юм.

Тэгвэл наймдугаар сарын 31-ны өдөр Jimin-ы энтертайнмент болох “Bighit Music”-аас уг цуурхалтай холбоотой тайлбар хийлээ.

Bighit Music, “Сайн байна уу, Bighit Music байна.

Манай компанид харьяалагддаг уран бүтээлч Jimin-тэй холбоотой байр суурийг хүргэж байна. Манай компани Jimin-ы хувийн амьдрал болон холбогдох талыг хүндэтгэн өнгөрсөн хугацаанд байр суурь илэрхийлээгүй. Гэхдээ уран бүтээлчийн хувийн амьдралыг тойрсон олон цуурхал үүсэж, үнэнээс эсрэг дам яриа газар авч байгаа учраас зайлшгүй мэдэх наад захын үнэн харилцааны талаарх байр суурь дэлгэж байна.

Уран бүтээлч маань эсрэг талын хүнтэй хэсэг хугацаанд харилцаатай байсан ч гэлээ тэр нь олон жилийн өмнөх үйл явдал. Одоо бол үерхдэг харилцаатай биш. Түүний хувийн амьдралын тухай худал таамаг, цуу яриа дэгдээхгүй байхыг хүсье. Уран бүтээлч болон холбогдох талын хүнд хохирол учруулж болох аливаа үйлдлээс татгалзахыг бид найрсгаар хүсэж байна” гэжээ.

Тэд 2022 оны үеэр нэгэн спортын тэмцээнийг хамтдаа үзэж харагдсан бөгөөд хос бугуйвч, хувцас, адилхан стори, нэг ижил байршилд зураг даруулах гэх зэрэг зүйлсээс нь болж үерхлийн цуурхалд өртөөд байсан билээ.

Эх сурвалж: Koreaboo

#BTS #Jimin #Song Da Eun