Амжилтад хөтлөх хамгийн энгийн 5 дадал


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-12-19

Гайхамшиг бүр энгийн зүйлээс эхлэлтэй байдаг. Тэгвэл амжилттай карьертай байхын нууц ч мөн энгийн буюу тухайн өдрийг зөв эхлүүлэхэд оршдог билээ. Ингээд Yolo.mn сайтын хамт олон амжилттай байхад тань туслах хамгийн энгийн 5 зөвлөгөөг хүргэж байна. 

“Төрөлхийн амжилттай хүн гэж байдаггүй. Тэд хүмүүсийн хийх дургүй зүйлсийг дадал болгосноор амжилтад хүрдэг”

- Философич Don Marquis

1. УДААНААР ЭХЭЛ

Өглөө сэрсэн даруйдаа утсаа шүүрч авахынхаа оронд халуун цай, эсвэл кофе ууж өглөөг эхлүүл. Бясалгал хийн бодлоо цэгцлэх ч бас өглөөг гайхалтай эхлүүлэх нэгэн арга шүү. 

2. БҮҮ ХОЙШЛУУЛ

Аливаа зүйлийг хойшлуулна гэдэг амжилтгүй хүний шинж. Жишээлбэл сэрүүлэг хойшлуулах нь таныг сайхан унтаж амрахад сөргөөр нөлөөлдөг. Судалгаанаас харахад сэрүүлгээ хойшлуулах нь таны нойрны цикл болон сэрэх үйл явцад тархийг тань төөрөгдүүлдэг. Тиймээс та яг л сэрэх ёстой цагтаа сэрүүлгээ тавьж хэвшээрэй. Сэрүүлгээ унтраагаад, эсвэл хойшлуулаад сурчихсан бол өрөөнийхөө нөгөө буланд утсан дээрээ сэрүүлгээ тавиад унтаарай. Сэрүүлгээ унтраах гэж босоод хэд алхаад, сэрүүлгээ унтраагаад эргээд харахад л нойр тань сэргэсэн байх болно. 

3. ӨГЛӨӨНИЙ ЦАЙ 

Бид өглөө болгон юу идэхээ шийдэж чадахгүй гайхаж сандарснаасаа болоод цаг их алддаг. Мэдээж өглөөний цайгаа уухгүй явах нь бие махбод болон ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх тул өглөөд цаг алдаад байвал урьд шөнө нь өглөөнийхөө цайг бэлдэж тавиарай. 

4. УС УУХ

Зохиолч Hal Elrod-ийн "The Miracle Morning" номонд амьдралаа өөрчлөхөд туслах өглөөний зургаан дадалын талаар дурддаг. Үүний нэг бол өглөө босонгуут л нэг аяга ус уух дадал юм. Энэ нь яг л бие эд эрхтнээ усанд оруулж буйтай адил хэрэг. 

5. ҮРГЭЛЖ БЭЛЭН БАЙ

Хувцсаа сонго, өдрийн хоолоо бэлд, үсээ янзал. Өглөөд бэлэн байх гэдэг урьд шөнийн хийх ажил. Өглөө сэрэхэд бүх зүйл бэлэн, ямар ч сонголт хийх шаардлагагүй тул цаг ч хэмнэнэ. 

Эх сурвалж: The CEO Magazine

#Амжилт #Дадал