Чанартай, сайн зохиогдсон киноны арын дуунууд зөвхөн кино цувралуудыг тодотгоод зогсохгүй үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг билээ. Бүр зарим үзэгчид киноноосоо илүү дуунд нь дурлаж хүлээх нь ч бий. Тэгвэл хуучны ямар гадаад кинонуудын арын дуу бидний сэтгэлд хоногшин үлдсэн байдгийг санацгаая.
Friends-“I’ll Be There for You”
NBC-ийн арван жил үргэлжилсэн алдарт цувралыг найзуудтайгаа эсвэл ганцаараа үзэж байсан ч “I’ll Be There for You” дууг дагаж дуулахаас аргагүйд хүрдэг. Энэхүү өөдрөг, хөгжилтэй дууг поп рок хамтлаг Rembrandts дуулж, David Crane, Marta Kauffman болон Allee Willis нар бичиж байжээ. Зөвхөн энэ дуу 2022 он хүртэл Rembrandts-д 5 сая долларын орлого оруулсан гэдэг.
Гэхдээ алдартай гээд жүжигчид нь түүнийг хамгийн ихээр хайрлаж байсан гэсэн үг биш. Jennifer Aniston 2016 онд BBC-д өгсөн ярилцлагадаа “Жинхэнэдээ бидний хэн нь ч тэр theme song-ийн том шүтэн бишрэгч байгаагүй” гэж хэлсэн байдаг.
The Fresh Prince of Bel-Air -“Yo Home to Bel-Air”
Will Smith өөрийн тайзны нэр болох The Fresh Prince-ээрээ энэхүү дууг эхлүүлдэг. Тэрээр “Now this is a story all about how my life got flipped turned upside down” хэмээн эхэлдэг рэп дуугаар Филадельфид өнгөрүүлсэн өдрүүдээсээ эхлээд асуудалд орсны улмаас Лос Анжелесийн баян дүүрэг Bel-Air-д амьдардаг нагац ах, эгчийндээ нүүх болсон түүхээ хошин өнгө аястай өгүүлдэг.
Энэхүү дууг Smith өөрөө бичиж, DJ Jazzy Jeff хөгжмийг нь продюсерлосон. Угтаа бол цувралын хөгжмийн зохиолч, продюсер Quinф ф№-=cy Jones өөр хувилбар бүтээсэн ч Smith болон Jeff нар шинэчлэн бидний мэдэх алдартай хувилбарыг гаргаж иржээ.
The X-Files- “Materia Primoris”
Энэ шинжлэх ухаан, драмын цувралын нууцлаг аялгууг агуу хөгжмийн зохиолч Mark Snow бүтээжээ. Айдас төрүүлэм үлээвэр, исгэрээ мэт өнгө төрх нь цувралын нууцлаг уур амьсгалтай төгс нийцдэг. Албан ёсоор “Materia Primoris” хэмээн нэрлэгдсэн энэхүү бүтээл The Truth and the Light: Music from the X-Files цомогт багтсан байдаг.
The White Lotus -“Aloha!,” “Renaissance,” “Enlightenment”
“The White Lotus”-ийн шинэ ангид зочид бүртгүүлэхтэй зэрэгцэн үзэгчдэд тайван бус мэдрэмж төрүүлэх хэрнээ бүжгийн мэт хэмнэлтэй хөгжим сонсогддог. Энэ хөгжмийг зохиосон хүн бол хөгжмийн зохиолч Cristóbal Tapia de Veer. Тэрээр 2022 онд The Hollywood Reporter-т ярилцлага өгөхдөө “Mike надаас тэсрэх гэж байгаа эсвэл хэн нэгэн үхэх гэж байгаа мэт хөгжим хийхийг хүссэн. Учир нь шоуны явдал удаан өрнөдөг тул зурагны цаана ямар нэг зүйл болж байгаа мэт мэдрэмж төрүүлэх ёстой байсан” гэжээ. Түүний бүтээсэн энэ хөгжим гурван “Emmy” шагнал хүртсэн.
Pretty Little Liars-“Secret”
“Got a secret, can you keep it?” Энэ үгээр эхэлдэг Pretty Little Liars цувралын theme song нь үзэгчдийг нууцлаг уур амьсгалд шууд татдаг. Ashley Benson уг дууг pilot-ийн зураг авалтын үеэр Ванкуверт байхдаа олж, бусад жүжигчдэдээ танилцуулж байжээ.
One Tree Hill-“I Don’t Want to Be”
WB/CW-ийн өсвөр насны драмын цуврал One Tree Hill анхны дөрвөн улирлын нээлтийн хэсэгт Gavin DeGraw-гийн дуулсан “I Don’t Want to Be” дууг тоглуулдаг байв. 8-р улиралд дууг дахин ашиглагдсан ч 7 хоног тус бүрд өөр уран бүтээлчид дуулж байсан юм. Харин цувралын төгсгөлийн ангид DeGraw өөрөө гарч ирэн энэ алдартай дууг дуулж байсан юм.
Victorious- “Make It Shine”
Nickelodeon-ийн Victorious цувралын дуу “Here I am…” гэж эхэлдэг бөгөөд үзэгчдийг шоуны хөгжилтэй, өөдрөг уур амьсгалд татдаг гэдгээрээ сэтгэлд хоногшжээ. Дуу нь гол дүрүүдийн авьяас чадвар, найз нөхдийн харилцаа, театрын авьяасыг онцлон харуулдаг тул цувралын хэв маягийг илүү тодотгодог. Үзэгчид нь дууны эхний хэдэн секундын дараа л дуунд татагдан, дүрүүдийн хөгжилтэй дүр төрх, инээдтэй үйл явдлыг хүлээдэг.
Gilmore Girls- “Where You Lead”
Энэ ээж, охин хоёрын харилцаанд төвлөрсөн тус цувралын нээлтийн хэсэгт “Where You Lead” дууг тоглуулдаг. Carole King-ийн бичсэн уг дуу 1971 оны Tapestry цомогт багтсан. Хэдийгээр үзэгчид дуунд дуртай байсан ч 2016 онд гарсан дөрвөн ангитай “Gilmore Girls: A Year in the Life” цувралын нээлтийн хэсэгт энэ дуу тоглогдоогүй. Харин “Fall” ангид төгсгөлийн кредит дээр сонсогддог.
Шоуны бүтээлч Amy Sherman-Palladino уг дууг нээлтийн хэсэгт оруулахгүй байх шалтгаанаа тайлбарлахдаа “Бид энэ 3 эмэгтэйн амьдрал ямар байдлаар эргэлт авч байгааг харуулах өөр төрлийн түүх өгүүлэхийг хүссэн. Мөн ямар нэгэн рекламны завсарлагагүй, кино маягаар бичсэн учраас нээлтийн хэсэгт хуучин цуврал шиг мэдрэмж төрүүлэхгүйгээр оруулах нь хэцүү байсан.” гэж 2016 онд E! News-т ярьжээ.
Эх сурвалж: Hollywood reporter
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!