Жиминий “Like Crazy” цомог АНУ-д нэг саяас дээш борлогджээ


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-12-03

BTS хамтлагийн гишүүн Жиминий анхны соло цомог болох “Like Crazy” нь АНУ-ын платинум буюу цагаан алтаар шалгарлаа. 

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 30-нд Америкийн дуу бичлэгийн салбарын хорооноос “Like Crazy” цомог 1 саяас дээш борлуулагдсан тул цагаан алтны гэрчилгээг албан ёсоор гардуулсан байна.  

Өмнө нь Солонгосын соло дуучин PSY “Gangnam Style”, болон  Jungkook –ийн “Seven” гэх дуунууд шалгарч, цагаан алтаар шагнуулж байжээ. Ингээд Жимин АНУ-д цомгоо нэг саяас дээш борлуулсан Солонгосын 3 дах соло дуучин болжээ.  

Эх сурвалж: Soompi 

#мэдээ