LISA Kentaro Sakaguchi-тэй хамтран “Dream” богино хэмжээний кино хийнэ


Т.Онон | YOLO.MN
2025-08-12

LISA өөрийн “Dream” дууны агуулгаар бүтээсэн, OJun Kwon зохиож найруулсан богино хэмжээний киногоо алдарт Японы жүжигчин Кэнтаро Сакагучитэй хамтран гаргах гэж буйгаа зарлаж, олон хүнийг гайхшруулав.

Хэдэн долоо хоногийн таамаг, цуурхлын эцэст Lisa өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Японы жүжигчин, загвар өмсөгч Кэнтаро Сакагучитэй хамтарсан богино хэмжээний киногоо албан ёсоор мэдэгдэв. Инстаграмдаа тэрбээр уг киноны постерыг нийтлээд “Тун удахгүй та бүхнийх болох, сэтгэл хөдлөм, үзэсгэлэнтэй түүх” гэсэн тайлбарыг хавсаргажээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш сошиал орчинд хоёр од нэгэн төсөл дээр хамтран ажиллаж магадгүй гэх таамаг өрнөж байв. Лиса болон Кэнтаро хоёул ижил төстэй зурагнуудаа Инстаграмдаа нийтлэхдээ “Dream” дууг фон хөгжим болгон ашиглаж байжээ.

Мөн Кэнтаро Лисагийн гэр бүлийн хамт Өмнөд Солонгосын Гояан хотноо болсон BLACKPINK-ийн “DEADLINE” аялан тоглолтын VIP хэсэгт сууж буйгаар харагдсан байна.

“Dream” нь Лисагийн ганцаарчилсан “Alter Ego” цомгийн 13 дахь дуу бөгөөд уг богино хэмжээний киног маргааш буюц 8-р сарын 13-ны 23:00 цагт нээлтээ хийхээр төлөвлөжээ.

#LISA #Dream