"Азтай савруудын гайхалтай түүх" уралдаан зарлажээ


Т.Онон | YOLO.MN
2025-08-06

Хариуцлагатай амьтан тэжээгчид болон тэдний хөөрхөн азтай савруудын дунд ээлжит "АЗТАЙ САВРУУДЫН ГАЙХАЛТАЙ ТҮҮХ" уралдаан зарлажээ.

Та өөрийн хайртай нохой, муураа аварсан, үрчилж авсан гайхалтай түүхээ хуваалцаж хүмүүст хайр, урам зориг, итгэл найдварыг түгээгээд, бас уралдаанд оролцон шагналын эзэн болох боломж

Уралдаанд оролцох, дүгнэх дүрэм:

  • Өөрийн азтай саврынхаа анх олдсон бол одоогийн зургийн харьцуулан бэлдэх
  • Анх уулзсан, аварсан, үрчилж авсан, одоо хамтдаа амьдарч байгаа гэх мэт хөгжилтэй, сургамжтай, сайхан түүхээ бичвэр болгон бэлдэх
  • Зураг болон бичвэрээ Азтай Савар ТББ-ийн Фэйсбүүк хуудас руу мессежээр өөрийн нэр, утас, амьтны нэр, насыг тодотгон бичиж илгээх

08/05-08/14 хүртэл бичвэр, зураг хүлээн авч албан ёсны фэйсбүүк хуудас дээр постлох ба 08/15-ны 23:59 цагаар эцэслэн дүгнэж 08/16-нд зарлан шалгаруулна.

Хамгийн олон коммент болон reaction авсан тоог үндэслэн эхний 3 байрыг шалгаруулан тусгайлан бэлдсэн амьтны хэрэгсэл, амьтны эмнэлгээр үйлчлүүлэх эрхийн бичгийн шагналтай.

#азтай савар