“Хуваалцъя, найзаа” хандивын аян эхэллээ


Т.Онон | YOLO.MN
2025-08-05

Олон хүүхэд дүрэмт хувцас, үүргэвч, хичээлийн хэрэгсэлгүйгээсээ болж сургуулийн босго алхахад хүндрэлтэй тулгардаг. Тэдэнд сурах эрхийг нь тэгш хүртээхэд бид бүгдээрээ хувь нэмрээ оруулах боломжтой.

Та хүүхдийн тань багадсан эсвэл хэрэглээнээс гарсан цэвэрхэн, бүрэн бүтэн дүрэмт хувцас, үүргэвч, хичээлийн хэрэгслийг хандивлаарай. Эсвэл мөнгөн хандив өргөснөөр боловсролд тэгш боломжийг бий болгох сайн үйлсийг дэмжээрэй.

  • Хандив хүлээн авах хугацаа: 7-р сарын 30 - 8-р сарын 15
  • Хаана: Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн төв офисс
  • Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж, Гэрэл төв, 1-р давхар

Таны багахан дэмжлэг нь хүүхдийн боловсрол эзэмшихэд үнэтэй хөрөнгө оруулалт болно.

#хуваалцъя