Ази номхон-далайн математикийн олимпиадад Монгол улс 18-р байранд орлоо
Энэ оны 3 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Ази-Номхон Далайн Математикийн Олимпиад (APMO 2025) дүнгээ гаргалаа.

Монгол Улс анх удаа оролцож байгаа энэ олимпиадад 37 орны 335 оролцогч өрсөлдсөнөөс манай баг 2 мөнгөн медаль, 5 хүрэл медаль, 3 тусгай шагнал авч нийт 154 оноогоор 18-р байранд орлоо.
Олимпиадыг Монголын Математикийн Олимпиадын Хорооноос У.Батзориг, Нийслэлийн 11-р сургуулиас А.Ганбат нар хариуцан зохион байгуулав.
- Сант сургуулийн 11-р ангийн сурагч С.Манлай мөнгөн медаль
- 11-р сургуулийн 12-р ангийн сурагч А.Ивээл мөнгөн медаль
- Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч М.Амин-Эрдэнэ хүрэл медаль
- Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч А.Мишээл хүрэл медаль
- 11-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Төвшиндалай хүрэл медаль
- Сант сургуулийн 10-р ангийн сурагч Д.Хүслэн хүрэл медаль
- Шинэ үе сургуулийн 12-р ангийн сурагч Б.Тэнүүнсайхан хүрэл медаль
- 11-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мөнхбадар тусгай шагнал
- Эрхэт-Эрдэм сургуулийн 11-р ангийн сурагч Э.Мөнхтөр тусгай шагнал
- 11-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Бэлгүтэй тусгай шагнал тус, тус хүртлээ.