ТАНИЛЦ: Ойрын жилүүдэд нээлтээ хийх ОНЦЛОХ видео тоглоомууд


Ц. Эрдэнэ | YOLO.MN
2021-09-30

Бид энэхүү нийтлэлээрээ ойрын жилүүдэд нээлтээ хийх онцлох видео тоглоомуудыг танилцуулж байна.

1. FAR CRY 6

Тоглоомын түүх Карибын тэнгисийн Яара гэх арал дээр өрнөх бөгөөд арлын харгис удирдагч Antуn Castillo-г унагахад тоглогчийн гол зорилго оршино.

Хөгжүүлэгч: Ubisoft Toronto

Гарах тов: 2021 оны аравдугаар сарын 7

Төрөл: Адал явдалт/тулаант/ FPS

Боломжит платформ: PS4/PS5/Microsoft Windows/Xbox One/Xbox series X/Xbox series S/Amazon Luna/Google stadia

2. BACK 4 BLOOD

Хэрвээ та Left 4 Dead тоглоомыг тоглох дуртай бол энэ яах аргагүй таны сонголт мөн. Учир энэ тоглоом яг л Left 4 Dead шиг багийн ажиллагаа, өвөрмөц загвараар дүүрэн.

Хөгжүүлэгч: Turtle Rock Studios 

Гарах тов: 2021 оны аравдугаар сарын 12

Төрөл: Аймшгийн/FPS

Боломжит платформ: PS4/PS5/Microsoft Windows/Xbox One/Xbox series X/Xbox series S 

3. BATTLEFIELD 2042

Тоглоомын үйл явдал ирээдүйд өрнөх бөгөөд эдийн засгийн сүйрэл, байгалийн гамшиг, хоол хүнсний хомстол зэрэг асуудлын улмаас дэлхий мөхлийн ирмэг дээр ирсэн байна. Тоглогчид амьд үлдэхийн төлөө тулалдах болно. 

Хөгжүүлэгч: DICE

Гарах тов: 2021 оны аравдугаар сарын 22

Төрөл: FPS

Боломжит платформ: PS4/PS5/Microsoft Windows/Xbox One/Xbox series X/Xbox series S 

4. MARVEL'S GUARDIANS OF THE GALAXY

Тоглогчид оддын эзний дүрээр тоглох ба галактикын хамгаалагчдыг удирдах тэргүүтэй чухал шийдвэрүүдийг гаргах шаардлагатай тулгарна. 

Хөгжүүлэгч: Eidos Montreal

Гарах тов: 2021 оны аравдугаар сарын 26

Төрөл: Адал явдал/тулаант

Боломжит платформ: PS4/PS5/Microsoft Windows/Xbox One/Xbox series X/Xbox series S/Nintendo Switch

5. CALL OF DUTY: VANGUARD

Дэлхийн II дайнд тулалдмаар байна уу? Тэгвэл энэ тоглоом чамд яг тохирно. Тоглоом нь Дэлхийн II дайны үед өрнөх бөгөөд дөрвөн түүхэн цэргийн амьдралаас сэдэвлэн бүтээгджээ. 

Хөгжүүлэгч: Sledgehammer

Гарах тов: 2021 Арваннэгдүгээр сарын 5

Төрөл: FPS

Боломжит платформ: PS4/PS5/Microsoft Windows/Xbox One/ Xbox Series X/Xbox Series S

6. STRAY

Чи видео тоглоомыг хүний дүрээр, роботын дүрээр, тэр ч бүү хэл амьгүй зүйлсийн дүрээр тоглож үзсэн байх. Гэхдээ чи муурын дүрээр тоглож байсан уу? Ганцаардсан, төөрсөн муурын дүрээр адал явдалтай нүүр тулж, нууцлаг учир битүүлэг зүйлстэй таарах болно.

Хөгжүүлэгч: BlueTwelve Studio

Гарах тов: 2022 оны эхээр

Төрөл: Адал явдалт

Боломжит платформ: PS4/PS5/Microsoft Windows

7. LORD OF THE RINGS: GOLLUM

Алдарт "Lord of the Rings" франчайзын учир битүүлэг Gollum буюу Smeagol-ийн дүрээр тоглож санаанд оромгүй адал явдалтай нүүр тулах болно.

Хөгжүүлэгч: Daedalic Entertainment

Гарах тов: 2022 он

Төрөл: Адал явдалт/тулаант

Боломжит платформ: PS4/PS5/Microsoft Windows/Xbox One/Xbox series X/Xbox series S/Nintendo Switch

8. SUICIDE SQUAD: KILL THE JUSTICE LEAGUE

Harley Quinn, Deadshot, Captain Boomerang ба King Shark гэх дөрвөн тоглогч холбогдож, өөрсдийн өвөрмөц буу зэвсэг, хэрэгслийн тусламжтайгаар тоглох боломжтой. 

Хөгжүүлэгч: Rocksteady

Гарах тов: 2022 он

Төрөл: Адал явдалт/тулаант

Боломжит платформ: PS5/Microsoft Windows/Xbox series X/Xbox series S 

9. MARVEL'S SPIDER-MAN 2

Өнгөрсөн зургадугаар сард "Sony" корпорац нэгэн өвөрмөц тоглоом танилцуулсан нь "Marvel's Spider-Man 2" байсан билээ. Гол дүрийн Peter Parker, Miles Morales нар шинэ ур чадваруудад суралцахын зэрэгцээ илүү хүчирхэг дайснуудтай тулалдах болно. 

Сонирхуулан хэлэхэд, тэдний дунд шинэ дайсан болох Venom багтсан байна. 

Хөгжүүлэгч: Insomniac Games

Гарах тов: 2023 он

Төрөл: Адал явдалт/тулаант

Боломжит платформ: PS5

Эх сурвалж: Games Radar, Wikipedia, Playstation.blog

#Мэдээ #Технологи #Видео тоглоом