Трампын 25 хувийн татварын шийдвэр K-pop-ийн фэнүүдийн дунд айдас төрүүлэв


Т.Онон | YOLO.MN
2025-07-31

АНУ, Өмнөд Солонгосын хоорондох худалдааны хурцадмал байдал улам бүр нэмэгдэж буй энэ үед, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 8-р сарын 1-нээс эхлэн Өмнөд Солонгосын бүх импортоос 25 хувийн татвар авах тухай зарлаж, K-pop-ийн фэнүүд болон дэлхий даяарх хэрэглэгчдийн дунд түгшүүр төрүүллээ.

The New York Times болон Quartz мэдээлснээр уг мэдэгдэл АНУ даяар сандарсан худалдан авалт үүсэж, фэнүүд K-pop-ийн цомог, бараа бүтээгдэхүүн, Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг татвар хүчин төгөлдөр болохоос өмнө олноор нь худалдан авч эхэлжээ.

Трампын мэдэгдэл нь энтертайнмент салбарт дохио өгсөн бөгөөд Quartz дараах байдлаар мэдээлжээ:

“Энэ гэнэтийн алхам нь K-pop-ийн салбарт, ялангуяа биет цомог, албан ёсны барааны борлуулалтад маш ихээр нөлөөлж болзошгүй. ”

Өмнөд Солонгосын Гаалийн албаны мэдээлснээр тус улс өнгөрсөн онд нийт 292 сая ам.долларын үнэтэй K-pop-ийн биет цомгийг экспортолж, АНУ нь гол худалдан авагчдын нэг байжээ. Аль нэгэн бүтээгдэхүүний үнийн өсөлт фэнүүдийг холдуулах магадлалтай бөгөөд энэ нь эсэргүүцэл, эсвэл борлуулалтын бууралт руу хөтлөх эрсдэлтэй. 

Quartz мөн:

“K-pop-ийн фэнүүд зөвхөн дуу стриймлэдэггүй—тэд цомог болон бараанд хөрөнгө оруулдаг. Биет цомгууд нь зөвхөн орлогын эх үүсвэр төдийгүй уран бүтээлчдийн брэндийн үндэс юм. Трампын татвар нь соёлыг үл тоосон алхам боллоо.” гэжээ.

X (хуучнаар Twitter) сошиал платформ дээр фэнүүд бухимдлаа илэрхийлжээ:

“25%-ийн татварын улмаас би сандарч бараа захиалсан. 8-р сарын 1-нээс өмнө ирээсэй л гэж залбирч байна.”

“Цомгууд угаасаа үнэтэй. Гэтэл энэ бол галзуурал. Би хэсэг хугацаанд юу ч авч чадахгүй байж магадгүй.”

“Трамп K-pop-ийн фэнүүдийг зориудаар уурлуулах гэж байна уу?”

Энэ хооронд, татварын бүрэн хэрэгжилтийг зогсоох зорилгоор Сөүл, Вашингтоны хооронд өндөр түвшний худалдааны хэлэлцээ явагдаж байна. Өмнөд Солонгосын Сангийн сайд Кү Юн Чол 7-р сарын 29-нд АНУ-ын Худалдааны сайд Ховард Латник-тэй уулзсан бөгөөд 7-р сарын 31-нд АНУ-ын Сангийн сайд Скотт Безант-тай Вашингтонд дахин уулзахаар товлоод байна.

Хэлэлцээр амжилттай болж, уг маргаан 8-р сарын 1-ний өмнө шийдэгдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

#АНУ #Өмнөд Солонгос