Winnie The Pooh, Bambi, Peter Pan зэрэг олон дүрийн хамтарсан аймшгийн кино тун удахгүй


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-03-20

Винни Пүүхийн аймшгийн хувилбар болох “Винни Пүүх: Цус ба зөгийн бал” нь өмнө жил нээлтээ хийсэн билээ. Өхөөрдөм хөгжилтэй баавгайг аймшгийн зэрлэг цуврал алуурчны дүрд хувиргасан нь үзэгчдэд таалагдаагүй ба хатуухан шүүмжлэлүүдийг ч дагуулж байсан.  

Киног зохиогчид үүнийг үргэлжлүүлэн "Poohniverse: Monsters Assemble" гэх дараагийн ангийг ирэх онд цацах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Дараагийн цувралд Винни пүүхээс гадна Bambi, Tinkerbell, Pinocchio, Peter Pan, Tigger, Piglet, The Mad Hatter, Sleeping Beauty гэх дүрүүдийн аймшгийн хувилбарыг нэмэх юм. Гол дүрүүдийн зарим нь энэ онд өөрийн шинэ кинонуудад тоглоно. Жишээ нь Bambi: The Reckoning, Peter Pan’s Neverland Nightmare, Pinocchio Unstrung, Winnie the Pooh: Blood and Honey 2 зэрэг байна.  Winnie the Pooh: Blood and Honey 2 нь энэ сарын 26-нд АНУ-ын кино театруудаар гарч эхлэх юм.  

“Poohniverse: Monsters Assemble” киноны үйл явдал нь гол дүрүүд өөрсдийн кинонд тоглох ба үүнээс амьд үлдсэн хүмүүстэй тулалдахаар тэд нэгдэх юм. Гэвч тэдэнд эв нэгдэл гэж байхгүй. Байнгын хэрүүл тэмцэлтэй байснаар хоорондоо тулалдаж байгаа талаар өгүүлэх юм.  

Эх сурвалж: Hypebeast, Variety 

 

#мэдээ