Уйдсан үедээ Хийж Болох Сонирхолтой Зүйлсүүд
Хэн ч уйдахыг хүсдэггүй. Аз болоход, уйдаа гаргах олон сонирхолтой, үр бүтээлтэй зүйлс байдаг. Дараах санаануудыг уншаад, бид танд хийх зүйл олдоно гэдэгт итгэлтэй байна.
ТА ГЭРТЭЭ БАЙГАА БОЛ

- Хоол хийх. Жигнэмэг, брауни, гар хийцийн шөл хийх гэх мэт амттай зүйл хийх нь уйдааг гаргах сайхан арга.
- Загварын шоу хийх. Гэртээ гангалж болно. Шинэ нүүр будалтын техник туршиж үзэх эсвэл шүүгээнээсээ хувцаснууд сонгон өмсөж үзээрэй.
- Тэжээвэр амьтантайгаа хамт байх. Хэрвээ танд амьтан байгаа бол түүнийг усанд оруулах, хумсыг нь авах, шинэ зүйл зааж сургах гэх мэт зүйлсийг хийж хамтдаа цагийг зугаатай өнгөрөөж болно.
- Найзтайгаа мессеж бичих эсвэл залгах. Уйдаж байвал хайртай хүмүүстэйгээ холбоо барь. Энгийн нэг яриа ч таныг зугаатай болгож, цагийг хурдан өнгөрөөхөд тусална.
- Дасгал хийх. Биеэ хөдөлгөж эндорфин ялгаруулан уйдаагаа гарга. YouTube-ээс иог, бүжгийн дасгал хайж үз.
- Шинэ зүйл сурах. Чөлөөтэй байгаа энэ цагийг ашиглан ямар нэг сонирхолтой шинэ зүйл сур. Илбийн арга гэх мэт.
- Дэрээр ордон хийх. Гэртээ байгаа бол дэр, хөнжлүүд цуглуулан ордон бариарай.
- Сошиал сүлжээндээ юм хуваалцах. Facebook-д уйдсанаа бичих, Instagram-д хөгжилтэй зураг оруулах, Snapchat-аар найз руугаа мессеж бичих гэх мэт.
- Санамсаргүй YouTube бичлэг үзэх. "Comedy" гэж хайгаад, "Trending" цэснээс дэлхий нийт юу үзэж байгааг хараарай.
- Өөртөө сорилт тавих. Урьд нь хийж чаддаггүй гэж бодсон зүйлсийг оролдож үз. Жишээ нь: гар дээрээ тогтох, өндөр өнгөөр дуулах гэх мэт.
- Шинэ зүйл цээжлэх. Америкийн 50 мужийг цээжлэх, Морзын кодоор хөгжилтэй өгүүлбэр бичих зэргийг туршаарай.
- Түргэн хэллэг турших. Онлайнд "tongue twisters" гэж хайгаад түргэн хэллэг хэлээд үзээрэй.
- Хөлөгт тоглоом тоглох. Гэр бүл, найзтайгаа хамт байвал Scrabble, Monopoly гэх мэт тоглоомууд тоглож зугаац.
- Видео тоглоом тоглох. Тоглоомын консолоо гаргаад дуртай тоглоомоо тогло. Аль болох олон түвшин давж үзээрэй.
- Аялал төлөвлөх. Дараагийн аяллынхаа талаар бод. Алтай таван богд явах уу, Манзуширын хийд явах уу
- Хөргөгчөө цэвэрлэ. Бүх амтлагч, соусаа эмх цэгцтэй байрлуулж, хугацаа нь дууссан зүйлсийг хаяарай, адил төрлийн зүйлсийг нэг дор тавиарай.
АМРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

- Бясалгал хий. Хэрэв танд бага зэрэг цаг байгаа бөгөөд уйдаж байвал оюун ухаанаа тайвшруулж, хэдэн хором чимээгүй сууж амсхий. Энэ нь таны оюун санааг цэнэглэж, илүү тодорхой бодож сэтгэхэд тусална.
- Ном унш. Номын тавиураа нэгжиж эсвэл номын санд очоод сонирхол татсан номоо аваарай. Энэ бол хэт их хүч зарцуулахгүйгээр цагийг хөгжилтэй өнгөрөөх хялбар арга юм.
- Хөгжим сонс.Хамгийн дуртай уран бүтээлчээ эсвэл санамсаргүй хит болж буй дуунуудыг сонсоод үзээрэй.
- Дуг хий. Хэрэв ядарч, залхуутай байвал энэ цагийг амарч, нэмэлт нойроо нөхөх боломж болгон ашигла.
- Паззл эвлүүл. Паззл эвлүүлж цагийг өнгөрүүл. Энэ тайван, амар ажил таны хүссэн хэмжээгээр хугацаа авч болох юм.
- Талархлын жагсаалт бич. Амьдралдаа талархаж буй бүхнээ бичиж тэмдэглэ. Энэ нь том зүйл ч байж болно, эсвэл жижиг зүйл ч байж болно.
- Хумсаа янзал. Өөртөө гар эсвэл хөлөндөө маникюр, педикюр хийж үз. Энгийн өнгийн хумсны будаг ашиглаж болно, эсвэл хөгжилтэй, сонирхолтой загвар туршиж үзээрэй (интернэтээс хэдэн мянган санаа олж болно).
БҮТЭЭЛЧ ЗҮЙЛС ХИЙХ

- Видео хийгээрэй. Нийгмийн сүлжээний трендүүдийг дагаж (жишээ нь алдартай бүжиг) эсвэл дуртай киноныхоо хэсгийг найзтайгаа хамт эсвэл ганцаараа дахин бүтээж цагийг өнгөрүүлээрэй. Дасгал хийх, бичлэг хийх, засварлах зэрэг үйлдлүүд таныг хэдэн цагийн турш баяр баясгалантай байлгана
- Хөгжим сур Хэрэв та хөгжмийн зэмсэг тоглодог эсвэл дуулах дуртай бол одоо чадвараа сайжруулах гайхалтай цаг. Шинэ хөгжмийн бүтээл сурах эсвэл хамгийн дуртай дуугаа төгс болгохоор оролдоорой.
- Зурах, сийлбэр хийх. Сургууль, ажил эсвэл гэртээ төвлөрч байхдаа гараа чөлөөлөх гайхалтай арга.
- Өгүүллэг бич. Төсөөллийн дүрүүд, газар нутаг, үйл явдлууд зохиож цагийг өнгөрүүлээрэй. Санаагаа тэмдэглэж эсвэл компьютер дээрээ хэр урт өгүүллэг бичиж чадахыг туршаад үзээрэй.
- Бүжиг зохиогоорой. Зүгээр л хөгжим тавиад бүжиглээрэй. Бүжгийн бүтэн дүрмийг эсвэл найзуудаа заахад хялбар богино хөдөлгөөн зохиож болно.
- Дуу бич. Өөрөөсөө “Одоо би ямар мэдрэмжтэй байна вэ?” гэж асуугаад түүнийгээ үг болон/эсвэл аялгуу болгон хувиргаарай.
- Хийх зүйлсийн жагсаалт бич. Амьдралаас чинь өмнө хийхийг хүссэн бүх зүйлийг бичээрэй. Жишээ нь агаарт бөмбөлгөөр нисэх эсвэл Эверест ууланд очих.
- Коллаж хий. Энд тэндээс хөгжилтэй үгс, зургуудыг ханандаа өлгөх эсвэл өөрийн болон найз нөхдийнхөө зургуудыг хэвлэн коллаж хийх.
- Фото ном бүтээ. Олон зураг байвал фото албум хийгээрэй.
ГАДАА ХИЙХ АДАЛ ЯВДАЛТАЙ ЗҮЙЛС

- Спортоор хичээллэ. Хөл бөмбөгийн дасгал, сагсан бөмбөгийн шидэлт, эсвэл хол үсрэлт хийх зэргээр дуртай спортоо хичээллэн чадвараа сайжруулж, хөгжилдөж, цагийг өнгөрүүлээрэй.
- Алхах.Цагийг өнгөрүүлэхийн зэрэгцээ нарны гэрлийг аван байгальд алхаж болно. Зүгээр л гудамжаар эсвэл ойр байдаг цэцэрлэгт хүрээлэндээ алх.
- Хотын шинэ газарт аялал хийх. Автобус, галт тэргэнд сууж өмнө нь ирж байгаагүй газраа оч.
- Амьтны асрамжийн төвд сайн дурын ажил хий. Амьтдын асаргаанд туслах эсвэл байрыг цэвэрлэхэд тусламж хэрэгтэй эсэхийг асуугаарай.
- Найзтайгаа “Үнэн ээ хэл, эсвэл шийтгүүл” тоглоом тогло. Энэ тоглоом нь хүмүүсийг илүү ойртуулдаг хөгжилтэй тоглоом юм.
- Дэлгүүр хэс. Найз эсвэл гэр бүлийн гишүүнтэй хамт явбал илүү хөгжилтэй. Худалдан авах шаардлагагүй, зүгээр л дэлгүүрээр хэсээрэй.
- Байгалийн сайхныг мэдэр. Байгальд хийх хөгжилтэй зүйлийг хийж цагийг өнгөрүүлээрэй. Жишээ нь ууланд алхах, загасчлах, шувуу ажиглах.
- Од ширтэх. Орой уйдаж байвал хашаа эсвэл тагт дээрээ хөнжил дэлгээд сууж оддыг ажиглаарай.
- Ургамал тарих. Улаан лооль, цэцэг тарих нь таны хашаа, тагтыг чимэх болно.
- Хүмүүсийг ажигла. Хөл хөдөлгөөнтэй газарт (галт тэрэгний буудал, онгоцны буудал, автобусны буудал, кафе гэх мэт) уйдаж байвал ойр байгаа хүмүүсийг ажиглаарай. Тэд юу хийж, хаашаа яваагийн тухай төсөөлөл зохиож болно.
- Орчны яриаг сонсоорой. Танихгүй хүний яриаг анхааралтай сонсоод тэдний амьдралд юу болж байгааг мэдээрэй. Дараа нь сонссон зүйлээ зохиол болгон бичиж болно
- Шинэ дүр бүтээ. Аялахдаа өөрийгөө хүссэн дүрээр төсөөлж болно. Онгоцонд, автобусны буудал дээр, галт тэргэнд хүлээж байхдаа өөр дүрд тоглоорой.
ЦАГИЙГ ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРӨӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

- Зорилгоо бич. Сандарч уйдахад тархин дотор олон бодол эргэлдэж хэцүү болдог. Үүнийг даван туулахын тулд, утга учиртай, сэтгэл ханамжтай амьдрахад юу хэрэгтэй вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүл. Зорилгоо тэмдэглээд, хэрхэн биелүүлэхийг төлөвлөөрэй.
- Өөрийнхөө өрөөг цэвэрлэ. Цэвэрхэн өрөөнд байснаар өөрийгөө амжилттай, эмх цэгцтэй мэт мэдэрч, энергитэй болох боломжтой. Бас энэ нь уйдааг гаргах үр бүтээлтэй ажил юм.
- Хувцасны шүүгээгээ цэвэрлэх. Хэрэв өрөө чинь цэвэрхэн бол хувцасны шүүгээгээ цэвэрлэж болно. Бүх зүйлийг өнгө, загвар, хээ гэх мэтээр ангилж эмхэлж болно. Тэгээд өмсөхгүй, багтахгүй хувцасаа хандивлах эсвэл худалдахыг бодоорой.
- Гэртээ жижиг засвар хийх. Цаг зав гарвал урьд нь хойш тавьсан ажлаа хийж үзээрэй. Жишээ нь, урьд нь будахаар төлөвлөсөн ханыг будаж болно, зураг өлгөх эсвэл чимээ гаргаж байсан хаалгыг засах гэх мэт.
- Өрөөгөө эсвэл ажлын байраа дахин эмхлэх, цэвэрлэх. Гэртээ эсвэл оффистоо уйдаж байвал орчноо цэгцэлж, тоос соруулах, тоос цэвэрлэх, эмх цэгцтэй болгоорой.
- Хэн нэгэнд тусламж хэрэгтэй эсэхийг асуух. Найз эсвэл гэр бүлийн хүнтэй холбогдож, тэдний гэр цэвэрлэх, хоол хийх гэх мэт ажилд туслах уу гэдгийг асуугаарай. Ингэснээр та цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөөс гадна бусдад тусалж, хамт цагийг өнгөрүүлэх боломжтой.
- Компьютерээ цэвэрлэх. Дэлгэцийг болон гарын товчлуурын хоорондох зайг цэвэрлэ. Дараа нь компьютерийнхээ ширээний компьютерийг эмхэлж, хэрэггүй файлуудыг устгаж эсвэл хавтас болгож ангилаарай.
- Өрөөгөө чимэглэх. Гэрээ чимэглэж, цагийг өнгөрөө. Тавилга хөдөлгөх, зураг өлгөх эсвэл өөрийнхөө хүссэнээр тохижуулж болно.