Автобусны зогсоол дахь мэдээллийн самбарыг автоматжуулж эхэллээ


А.Анужин | YOLO.MN
УРЖИГДАР

Улаанбаатар хотод нийт 1280 автобусны зогсоолтой. Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, тав тухтай үйлчилгээг хүргэхийн тулд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж байна.

О.Хонгорзул “Мэдээллийн самбарын зураглалыг илүү ойлгомжтой байдлаар газрын зурагтайгаар хийсэн. Хүүхэд, өндөр настан гээд хэн ч харсан ойлгоно. Өмнө нь самбарын бүх мэдээллийг гараар шивж, зурж бүтээдэг байсан. Одоо автомат болж байгаа нь нарийн деталиудыг тодорхой оруулах боломж бүрдсэн” гэв.

Тус самбарыг автоматжуулах ажлыг гүйцэтгэж буй “Дата Дэүс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болор “Автобусны буудал болгонд тохирсон бүх чиглэлийн мэдээллийг автомат газрын зураг харуулна. Нарийн хэсгүүдийг гараар зурах шаардлагагүй болсон. Самбар дахь бүх мэдээллийг технологиор харуулна. Туршилтын анхны хувилбараа танилцуулж байна” гэлээ.

#автобусны зогсоол